Мэдээ :
Хуанли
Бидний тухай » Хилээс төрсөн алдартнууд
Монгол Улсын Баатар ЭНХИЙН ШИЛЭГ /1915-1984/
Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1936 онд цэргийн албанд татагдан, Баянбүрдийн 24-р отрядын Хамардавааны 7-р заставт алба хаажээ. Дайны өмнөх жил учир цагийн байдал нэн хүнд, хилийн манаанд гарах бүр дайсантай тулгаран байлдах нь ердийн үзэгдэл болж байв. Алба хааж байсан застав нь Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан тул 60 гаруй байлдааны ихэнхид нь оролцсон, дайныг эхлэхээс нь дуустал хүнд бэрхийг зориг тэвчээр, баатрлаг гавъяа байгуулан үүрэлцсэн ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 2932
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар ПУНЦАГИЙН ЧОГДОН /1915-1983/
 Ховд аймгийн Дарви сумын харъяат. 1927-32 онд бага сургууль, УБ хотод дунд сургууль, ня-бо-ийн курс, 1975 онд ЗХУ-д ХЦ-ийн дээд курс, төгссөн. 1932-1936 онд Баян-Өлгийн Цагааннуурын дамжлага бааз, Увсын Бөхмөрөн суманд худалдааны данс хөтлөгч, барааны нярав, худалдагч, ня-бо, 1936-38 онд 5-р отрядод цэрэг, 1938 онд 05-р ангийн бага даргын сургуульд сонсогч, 24-р отрядын 7-р заставт туслах, орлогч, даргаар ажиллан, Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 3896
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар БАЯНБАЛЫН ТЭГШЭЭ /1926-1948/
 Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядод алба хаасан ба цагийн байдал нэн хурцадсан тул олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараа сайн гүйцэтгэж байсан. 1948 онд ахлах дэслэгч Г. Хаянхярваагийн удирдлаганд 10-уул Бүдүүнхаргайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алтан амиа өргөжээ. Тасгийн дарга ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 4674
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар САМДАНГИЙН ТӨМӨРБААТАР /1914-1986/
 Архангай аймгийн Өлзийт сумын Өгийнуурын шанаа хэмээх газар төрсөн. 1947-50 онд Намын дээд сургууль төгссөн. 1936 онд цэргийн албанд татагдан Тусгай хороонд цэрэг, бага дарга, 1937-1938  онд Эрдэнэцагааны отрядод салаа сумангийн дарга, 1938-1939 онд  24-р отрядод заставын дарга, 1939-1947 онд 24-р отрядын байлдааны ангийн туслах, 24, 27, 31-р отрядын намын товчооны дарга, улс төрийн орлогч, 1950-1953 онд 20, 31-р отрядод улс төрийн орлогч, 1953-1959 онд УБТЗ-д ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 3089
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар ЖАДАМБЫН НЭХИЙТ /1914-1983/
 Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1934-36 онд Булган аймгийн Цагдан сэргийлэхэд цагдаа, 1936-1939 онд Эрдэнэцагааны отрядод цэрэг, бага дарга, жагсаалын дарга, 1939-1953 онд хилийн 5, 6, 24 дүгээр отрядод заставын дарга, сумангийн туслах, сумангийн дарга, 1953-77 онд УБ-ын нисэх онгоцны байцаан өнгөрүүлэхэд шалгагч, тасгийн даргаар ажиллажээ. 1940-1952 онд Монгол улсын баруун хилд Оспан, Гоминданы дээрэмчдийн цуст дээрэм, тонуул, зэвсэгт түрэмгийлэл идэвхжин өрнөсөн ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 3520
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар ДАМДИНЫ НАМНАН /1919-1943/
 Ховд  аймгийн Зэрэг суманд төрсөн. 1941 оноос хилийн 5-р отрядод цэрэг, бага даргаар алба хааж, олон удаагийн хилийн тулгаралтад орж байсан туршлагатай хилчин байв. 1943 оны 7 сарын 30-нд Шарговийн бага даваанд түрүүч Х. Дамба, байлдагч Сундуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарыг удирдан хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхад нь Хасагийн 100 гаруй дээрэмчин манай хилийн манааг устган, амьд хэл олзлохоор бүслэн дайрчээ. Манаа Даяннуурын сумангаас гарсан ба хилээс ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 3553
Дэлгэрэнгүй
1 2 3 > >> Нийт хуудас: 3