Мэдээ :
Хуанли
Бидний тухай » Хилээс төрсөн алдартнууд
Монгол Улсын Баатар ЭНХИЙН ШИЛЭГ /1915-1984/

Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1936 онд цэргийн албанд татагдан, Баянбүрдийн 24-р отрядын Хамардавааны 7-р заставт алба хаажээ.

Дайны өмнөх жил учир цагийн байдал нэн хүнд, хилийн манаанд гарах бүр дайсантай тулгаран байлдах нь ердийн үзэгдэл болж байв. Алба хааж байсан застав нь Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан тул 60 гаруй байлдааны ихэнхид нь оролцсон, дайныг эхлэхээс нь дуустал хүнд бэрхийг зориг тэвчээр, баатрлаг гавъяа байгуулан үүрэлцсэн хилчин юм.

Дайныг “Байлдааны гавъяаны одон”, “Хүндэт чекист”-ийн тэмдэгтэй үдсэн. Цэргийн албанаас халагдан төрсөн нутагтаа ирсэн ч Баруун хязгаарын байдал нэн хүндэрч дайны ирмэгт тулж ирсэн тул дахин зэвсэг барин дайсны эсрэг тэмцсэн байна. 1944-48 онд Хилийн цэрэгт туслах торгуудын ардын группийн байлдааны туршлагатай, идэвхитэй гишүүн, пулемётчин нь байж олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцон эрэлхэгээр тулалдсан.

Энхийн Шилэгт АИХТ-ийн 1984 оны зарлигаар МУ-ын баатар цол олгож, Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор хилийн 0198-р анийн 10-р заставыг түүний нэрэмжит болгон мөнхжүүлсэн байна.

2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 4596