Мэдээ :
Хуанли
Бидний тухай » Хилээс төрсөн алдартнууд
Монгол Улсын Баатар САМДАНЖАМЦЫН ЛХАГВАДОРЖ /1919-1948/
Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1927-1931 онд бага сургууль, 1939-1941 онд ДЯЯ-ы төв сургуульд суралцан төгссөн. 1941-1948 онд Замын -Үүдийн отрядын 3-р заставын дарга, 1948 онд Бодончийн 6-р отрядын штабын хилийн албаны туслахаар ахмад цолтой алба хааж байгаад 1948 оны 6 сарын 2-нд Мэргэн ууланд болсон байлдаанд амь үрэгдсэн юм. Тэр Япон, Гоминдан, Манж-гогийн дайнчдын элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнул туршуулуудыг илрүүлэн баривчилж ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 5466
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар НОРПИЛИЙН ЖАМБАА /1918-2007/
Баянхонгор аймгийн Богд сумын Эрдэнэтолгойд төрсөн. 1937 онд цэргийн албанд татагдан, матадын 8-р дивизийн 23-р морьт хороонд цэрэг, 24-р отряд байгуулагдахад 7-р заставт тасгийн даргаар алба хаан, Халхын голын дайнд оролцсон. 1939-1943 онд 7-р заставын дарга, 1943-1944 онд Тусгай хороонд салааны дарга, 1944-46 онд 7-р отрядын харъяа Сэгсцагаан богдод тусгай отрядын дарга, 1946-1951 онд хилийн 5, 6-р отрядын Ганцмод, Байтагийн заставын дарга, 1951-1957 онд НАХЯ-ны комендатурт ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 3926
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар БАТЫН ДОРЖ /1914-1982/
Завхан аймгийн Алдархаан сумын Барзан хэмээх газар төрсөн. 1948-1952 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын академийн дээд курст сурч төгссөн. 1929-1933 онд сумын зарлага, галч, хамтралын тариачин, агтны дарга, 1935-36 онд Ардын хувьсгалт цэргийн морин сургуульд сурагч, салааны орлогч, 1936-37 онд дунд даргын курст сонсогч, салааны дарга, 1938-1940 онд мөн дивизийн 1-р хорооны 2-р сумангийн дарга, 1-р морьт дивизийн дарга бөгөөд УБ хотын гарнизоны дарга, 1940-1948 онд Х ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 4445
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар ХОРЛООГИЙН ДАМБА /1919-1943/
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Уртын хоолой хэмээх газар төрсөн. Эрдэнэцагааны отрядод цэргийн албанд очиж, цэргийн эрдэмд суралцан, тасгийн даргаар дэвшин, бага дарга болжээ. Буудлагын зэвсгийг чадамгай эзэмшин, салбарын буудлагын аваргаар байнга шалгарч байсан. Онц буудагч юм. 1943 оны эхээр 5-р отрядын Даяннуурын заставт шилжин албаа хаав. 1943 оны 7 сарын 30-нд Шарговийн Багадаваатын харуулд ахлах түрүүч Д.Намнангийн удирдлагад байлдагч Сандуйжавын Балжир, Рандалын ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 4955
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар ЛХҮНРЭВИЙН ДАВААДОРЖ /1926-1948/
Хөвсгөл аймгийн Бүрэн сумын Эрчимийн нурууны Донхор хэмээх газар мэндэлжээ. Гэрээр бичиг үсэг сурч, мал аж ахуй эрхлэн амьдарч байгаад 1946 онд цэргийн албанд татагдан Эрдэнэцагааны отрядод алба хаав. Баруун хилийн байдал нэн хурцдан дайны байдалд хүрсэн тул түүнийг Хязгаарын 6-р отрядын Дамжигийн суманд шилжүлжээ. Алба хаах хугацаандаа зэвсэгт тулгаралтад хэд хэд оролцож эрэлхэг дайчин болохоо харуулж байлаа. 1948 оны 7 сарын 7-нд Ховдын Булган сумын нутаг Бүдүүн харгайтад ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 5179
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар ДҮГЭРИЙН ГУУЛИН /1917-1994/
 Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. 1938 онд цэргийн албанд татагдан, Баянбүрдийн 24-р отрядын Сүмбэрийн заставт хуваарилагдан очжээ. Монголын зүүн хилийн цагийн байдал туйлын хүнд, 1936 онд Япон, Манж-Гогийн зүгээс хилийг байнга зөрчин, дайны шалтаг эрж байсан үе байв. Гуулин цэргийн эрдэмд шамдан суралцаж, онц мэргэн буудагч, болжээ. 1939 онд бага дарга П.Чогдонгийн удирдлагаар Талынманханд 10-уул дайсны томооохон хүчтэй байлдан, дайсны галын цэгүүдийг анхны ...
2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 4521
Дэлгэрэнгүй
<< < 1 2 3 > >> Нийт хуудас: 3