Н.ГАНБОЛД
ТАНИЛЦУУЛГА
Овог: Нямбуу
Нэр: Ганболд
Төрсөн газар, он: Хэнтий аймагт 1968 онд төрсөн.
Боловсрол: Дээд
Мэргэжил: Команд штаб, оператив тактик, Улс төр, хүмүүжлийн ажилтан, эрх зүйч
Цол: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.
Төгссөн сургууль, дамжаа:
- 1976-1986 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургууль
- 1987-1991 онд НАХЯ-ын /хуучнаар/ Цэргийн дээд сургуулийг улс төр, хүмүүжлийн ажилтан
- 1999-2001 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч
- 2003-2006 онд Оросын Холбооны Улсын Хилийн албаны академийг команд штаб, оператив тактик мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
- 2010 онд ХБНГУ-ын Жорж маршалын дээд курст аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- 1991-1992 онд Хилийн 0129 дүгээр ангид заставын улс төрийн орлогч
- 1992-1994 онд Хилийн 0108 дугаар ангид шалгагч офицер
- 1994-1998 онд Хилийн 0108 дугаар ангид сургалтын ахлах офицер
- 1998-2001 онд Хилийн 0108 дугаар ангид авто замын шалган нэвтрүүлэх боомтын дарга
- 2001-2003 онд Хилийн 0108 дугаар ангид штабын орлогч, шалган нэвтрүүлэх албаны дарга
- 2006-2007 онд Хилийн 0129 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга
- 2007-2009 онд Хилийн 0108 дугаар ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга
- 2009-2013 онд Хилийн 0198 дугаар ангийн захирагч
- 2013-2019 онд Хилийн 0151 дүгээр ангийн захирагч
- 2019-2020 онд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга
- 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байна.