ТАНИЛЦУУЛГА
Эцгийн нэр: Шархүү
Нэр: Лхачинжав
Төрсөн газар, он: Завхан аймаг, 1971 он
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хилийн албаны ажилтан-Эрх зүйч, Оператив тактик, команд штаб.
Цол зэрэг: Хошууч генерал, Цэргийн ухааны доктор.
Төгссөн сургууль, дамжаа:
· 1991 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хөдөө аж ахуйн техникум,
· 1994-1998 онд Хилийн Цэргийн Дээд Сургууль,
· 1999-2002 онд ОХУ-ын ХАБА-ны хилийн академи,
· 2004 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсад терроризмтой тэмцэх ажиллагааны сургалт,
· 2004 онд Батлан хамгаалахын их сургуульд магистр хамгаалсан.
· 2006-2010 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторантурт суралцаж “Улсын хил хамгаалалтад орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийг оролцуулах ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдвээр цэргийн ухааны доктор /Ph.D/ хамгаалсан.
· 2010 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад аюулгүй байдлын удирдагчийн курс,
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
1. 1991-1994 онд Хилийн 0277 дугаар ангид шалгагч;
2. 1998-1999 онд ХЦУГ-ын Хүний нөөцийн хэлтэст офицер;
3. 2002.07-2002.11 онд Хилийн 0184 дүгээр ангид захирагчийн I орлогч,
штабын дарга;
4. 2002-2005 онд Хилийн 0214 дүгээр ангийн захирагч;
5. 2005-2007 онд Хилийн 0184 дүгээр ангийн захирагч;
6. 2007-2009 онд Хилийн 0198 дугаар ангийн захирагч;
7. 2009-2013 онд Хилийн 0129 дүгээр ангийн захирагч;
8. 2013-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч;
9. 2016-2019 онд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга;
10. 2019-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн захирал;
11. 2020 оны 08-р сараас Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар тус тус ажиллаж байна.