Эцгийн нэр: Бөхбилэг
Нэр: Батхүү
Төрсөн газар; он: Хэнтий аймаг, 1976 онд төрсөн
Боловсрол: Дээд
Мэргэжил: Стратеги тактик, команд штаб
Цол, зэрэг: Бригадын генерал, Цэргийн шинжлэх ухааны магистр
Төгссөн сургууль, дамжаа:
· 1983-1993 онд Хэнтий аймгийн Дадал сумын 10 жилийн дунд сургуулийг;
· 1993-1997 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Шалган нэвтрүүлэх албаны ажилтан, орчуулагч мэргэжлээр;
· 2003-2005 онд Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагын академийг Стратеги тактик, команд штаб мэргэжлээр тус тус төгссөн.
· 2002 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи, 2010 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Маршал төвд мэргэжил дээшлүүлсэн.
Эрхэлж байсан ажил; албан тушаал; ажлын туршлага:
1. 1997-1999 онд хилийн 0287 дугаар ангид сумангийн дарга;
2. 1999-2000 онд мөн агид штабын даргын орлогч, I тасгийн дарга;
3. 2000-2001 онд хилийн цэргийн удирдах газар хилийн хэлтэст албаны офицер, оператив жижүүр, дүн шинжилгээний офицер;
4. 2001-2003 онд хилийн 0198 дугаар ангид штабын даргын орлогч, I тасгийн дарга;
5. 2005-2006 онд хилийн 0132 дугаар ангид захирагчийн I орлогч, штабын дарга;
6. 2006-2011 онд хилийн 0146 дугаар ангийн захирагч;
7. 2011-2012 онд хилийн 0275 дугаар ангийн захирагч;
8. 2012-2013 онд хилийн 0108 дугаар ангийн захирагч;
9. 2013-2020 онд хилийн 0131 дүгээр ангийн захирагч;
10. 2020-2021 онд Хил хамгаалах ерөнхий газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;
2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар тус тус томилогдон ажиллаж байна.