Цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэл үйлдвэрлэх, нийлүүлэх
  • 16:51
  • 2078
Төлөв Үр дүн гарсан
Төрөл Бараа
Хавсралт файл

Огноо : 2015 оны 03 дүгээр сарын 20

Тендер шалгаруулалтын нэр: Цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэл үйлдвэрлэх, нийлүүлэх нээлттэй тендерийн баримт бичиг

Тендер шалгаруулалтын дугаар: ХХБХХ №15/02

Хил хамгаалах ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэл үйлдвэрлэх,  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь:  Санхүүгийн болон туршлагын дараахи шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь гэрээний үнийн дүнгийн  60 хувиас багагүй байх, сүүлийн 1 жилд ашигтай ажилласан байх.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 75 хувиас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн чадавхийг харуулах аудитаар баталгаажуулсан 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлага, борлуулалтын үнийн дүнг нотлох 3-аас доошгүй худалдан авагчийн тодорхойлолт ирүүлэх
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт нийлүүлэхээр  санал болгож буй багцын үнийн дүнгийн 1-2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй  эсвэл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөврөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 04 дүгээр 20-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2015 оны 04 дүгээр 20-ны өдрийн 11 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Хаяг: Баянзүрх дүүрэг “Б.Доржийн гудамж” ХХЕГ-ын ТХХ-ийн Өрөөний дугаар 308

Утас: 266837