Хилийн Буянт-Ухаа агаарын замын боомт нь 1949 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрладаг.
Тус боомтоор өдөрт дунжаар 2500-3200 зорчигч, 19-23 тээврийн хэрэгслийн улсын хилээр нэвтрүүлдэг.
ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Япон, БНТурк, Казакстан зэрэг улс руу нислэг үйлддэг.
Хилийн Буянт-Ухаа агарын замын боомтын зураг
Хилийн Чойбалсан агаарын замын боомт нь 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр МУ-ын “Изинес эйрвиз” ХХК-ын СААБ-340 агаарын хөлгөөр анх удаа Чойбалсан-Хайлаар чиглэлд нислэг үйлдсэнээр үйл ажиллагаа эхэлсэн. Дорнод аймгийн Хэрлэн суманд байрладаг.
Улаанбаатар хотоос -660 км
Дорнод аймгийн төвөөс -16 км
Дорнод аймгийн Хэрлэн сумаас -16 км
Чойбалсан агаарын замын боомт 2017 оноос хойш олон улсын нислэггүй байна.
Хилийн Чойбалсан агарын замын боомтын зураг
Хилийн Ховд агаарын замын боомт нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр МУ-ын Аэро Монголиа ХХК-ний Фоккер-50 агаарын хөлгөөр Ховд-Үрүмчи чиглэлд анхны нислэг үйлдсэнээр үйл ажиллагаа эхэлсэн. Ховд аймгийн Жаргалант суманд байрладаг.
Улаанбаатар хотоос -1687 км
Ховд аймгийн төвөөс -6 км
Ховд аймгийн Жаргалант сумаас -6 км
Ховд агаарын замын боомт 2010 оноос хойш олон улсын нислэггүй байна.
Хилийн Ховд агарын замын боомтын зураг
Хилийн Өлгий агаарын замын боомт нь 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНКазахстан Улсын АН-30 агаарын хөлгөөр анхны техникийн нислэг үйлдсэнээр үйл ажиллагаа эхэлсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрладаг.
Улаанбаатар хотоос -1687 км
Баян-Өлгий аймгийн төвөөс -6 км
Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас -6 км
Өлгий агаарын замын боомт 2016 оноос хойш олон улсын нислэггүй байна.
Хилийн Өлгий агарын замын боомтын зураг