Агаарын замын боомтуудын танилцуулга
  • 14:05
  • 7484

ХИЛИЙН БУЯНТ-УХАА АГААРЫН ЗАМЫН БООМТ

Засгийн газрын тогтоолын дагуу агаарын замын 6 боомт ажиллахаас 1 боомт ажиллаж, 5 боомт ажиллахгүй байна. “Буянт-Ухаа” боомтыг ЗГ-ын 1996.3.13-ны өдрийн 58 дугаар тогтоолоор (2014 оны 276 дугаар тогтоолоор “Чингис хаан” гэж нэрлэх болсон), “Өлгий” боомтыг 2003.3.5-ны өдрийн 51, “Чойбалсан”, “Ховд”, “Даланзадгад”, “Мөрөн” боомтуудыг 2010.12.29-ний өдрийн 344 дүгээр тогтоолоор тус тус байгуулсан.

“Буянт-Ухаа” боомтыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 276 дугаар тогтоолоор “Чингис хаан” гэж нэрлэх болсон. “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн нэртэй газар Улаанбаатар хотоос 52 км зайд байрладаг, олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор юм.

 

ОХУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, БНУУ, БНКаз улс, БНКиргиз улс, Япон Улс, Хонконг руу нислэг үйлддэг. 

Хилийн Буянт-Ухаа агарын замын боомтын зураг