Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны долдугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар улсын хил хамгаалалтад идэвх зүтгэл гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хилчдийг төрийн одон медалиар шагналаа. “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Хилийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Батбаяр нарын хоёр хүнийг, “Цэргийн гавьяаны одон”-оор ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдлын хэлтсийн албаны сургалт хариуцсан офицер дэд хурандаа Г.Хулан, хойд хилийн уулзалт хариуцсан ахлах офицер, дэд хурандаа О.Баттулга нарын найман хүнийг шагнасан байна. Мөн “Алтангадас одон”-оор Хилийн 0208 дугаар тусгай салбарын хүндийн өргөлт хүчний бэлтгэлийн дасгалжуулагч Д.Баттулгыг, “Цэргийн хүндэт медаль”-аар ХХЕГ-ын Холбоо мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Энхжаргалан, Хилийн 0208 дугаар тусгай салбарын дасгалжуулагч, дэд хурандаа С.Дэлгэрмаа нарын 34 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хилийн 0288 дугаар ангийн оёдолчин Ш.Бямбасүрэн, Хилийн 0132 дугаар ангийн тогооч Л.Мөнхцэцэг нарын 12 хүнийг шагнаæýý. Төрийн одон медалиар шагнàãäñàí хилчäýдээ баяр хүргэе.