АНГЛИ ХЭЛНИЙ ЗУНЫ СУРГАЛТ ЯВАГДАВ
  • 10:17
  • 370
Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагч, ажилчдын хүүхдүүдэд англи хэлний анхан шатны мэдлэг олгох, мэдлэгийг бататгах үүднээс 14 хоногийн хугацаатай 40 цагийн зуны сургалтыг зохион байгууллаа.

Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагч, ажилчдын хүүхдүүдэд англи хэлний анхан шатны мэдлэг олгох, мэдлэгийг бататгах үүднээс 14 хоногийн хугацаатай 40 цагийн зуны сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг 8-12, 13-16 насны ангиллаар явуулсан бөгөөд бага болон дунд ангийн хүүхдүүдэд хөдөлгөөнт дуу шүлэг, харилцан яриа, тоглоомын аргыг ашиглаж, найз нөхөдтэйгээ багаар хамтран ажиллах зэргээр англи хэл сурах хүсэл сонирхлыг төрүүлсэн юм. Харин ахлах ангийн сурагчдын англи хэлний хичээлийн хоцрогдлыг арилгах, өгүүлбэрийн бүтэц, дүрмийг тайлбарлан тэдний бие даан суралцах чадварыг хөгжүүллээ.