ХИЛЧИД “НЭГ СЭТГЭЛ”-Д НЭГДЭВ
  • 10:02
  • 1231
Хилийн 0132 дугаар ангийн удирдлага, хамт олон 17 настай бүтэн өнчин Б.Халиунаа охин болон түүний гурван дүүд туслах “Нэг сэтгэл” сайн үйлсийн аяныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн.

Хилийн 0132 дугаар ангийн удирдлага, хамт олон 17 настай бүтэн өнчин Б.Халиунаа охин болон түүний гурван дүүд туслах “Нэг сэтгэл” сайн үйлсийн аяныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн. Хилчид аав, ээж хоёроо өвчний улмаас алдсан хүүхдүүдэд 07 га газарт 4*6 хэмжээтэй цоо шинэхэн байшинг барьж, хүн амьдрахад шаардлагатай тавилга хэрэгслийг нь гардуулан өгсөн юм. Гурван дүүгээ тэжээх, харж хандах хүндхэн ачааг үүрсэн Б.Халиунаа охиныг Хилийн 0132 дугаар анги ажлын байраар хангаж, бяцхан хүүхдүүдэд халуун сэтгэлийн гараа сунгаад байна.