СГЗ З.ТҮМЭН-ӨЛЗИЙ: ХИЛЧИД ЭР ЦЭРЭГ, ЭХ ОРНЫ ХҮҮ УЧИР БУСДАД ХАМГИЙН ИХЭЭР ҮЛГЭРЛЭХ УЧИРТАЙ
  • 10:38
  • 26
Монгол хэмээх нэрийн дор тэнгэр, газрын савслагад оршин буй бүхэн үнэ цэнэтэй. Энэ л үнэ цэнийн нэг болгох үндэсний уламжлалт наадгай, оньсон тоглоомын гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх гэж өөрийн оюун ухаан, авьяас билиг, амьдралаа зориулан яваа Оньсон ухааны дэлхийн шилдэг зохион бүтээгч “Олон улсын оньсон тогпоомын музей”-н захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийг энэ удаагийн дугаарын зочноор урилаа. Түүний музейгээр зочлонгоо ярилцсан юм.

О.БАЯРМАА

Монгол хэмээх нэрийн дор тэнгэр, газрын савслагад оршин буй бүхэн үнэ цэнэтэй. Энэ л үнэ цэнийн нэг болгох үндэсний уламжлалт наадгай, оньсон тоглоомын гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх гэж өөрийн оюун ухаан, авьяас билиг, амьдралаа зориулан яваа Оньсон ухааны дэлхийн шилдэг зохион бүтээгч “Олон улсын оньсон тогпоомын музей”-н захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийг энэ удаагийн дугаарын зочноор урилаа. Түүний музейгээр зочлонгоо ярилцсан юм.

-Дэлхийд цорын ганцхан музей байгуулах санаа анх хэзээ төрөв. Эндээс яриагаа эхэлье?

-Энэ музейд миний 60 гаруй жилийн хөдөлмер шингэсэн. 1990 оны наймдугаар сарын 13-нд “Монголын нууц товчоо" зохиолын 750 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх үеэр албан ёсоор нээсэн юм. Дэлхийд одоо ч гэсэн манайх шиг музей байхгүй. Хүмүүс манай музейг ихэнхдээ оньсон тоглоомын гэж буруугаар хэлж, ойлгодог. Дэлхийд цор ганц байгаа төрөл бүрийн шинжлэх ухааныг тоглоомын аргаар хялбаршуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн музей юм шүү дээ. Хилийн цэрэг бусад төрийн алба, яам агентлагууд манай музейг гадны төлөөлөгчдөд их үзүүлдэг. Хүмүүст тайлбарлахдаа дэлхийд ганцхан тоглоомын музей гэдэг бололтой юм билээ. Анхны ийм сэтгэгдлээр орж ирсэн гадаадын төлөөлөгчид эхлээд дурамжхан гараа элгэндээ тэвэрчихсэн үйлчлүүлдэг. Төд удалгүй гараа буулгана шүү дээ. Сүүлчийн үзмэрийг үзээд буцахад царайд нь бахархал хийгээд инээд тодорчихсон бишрээд буцдаг.

-Аливаа зүйлийг суралцах нь ойрын хүнээс эхлэлтэй байдаг шүү дээ. Гэр бүлд тань оньсон тоглоом хийдэг хүн байв уу?

-Би дөрөвдүгээр ангид буюу 11 настай байхдаа анх оньсон тоглоомтой танилцсан юм. Манайх 11 хүүхэдтэй, дундаж амьдралтай айл байлаа. Нэгэн бүтэн сайн өдөр цайлж байтал ээж хөлийнхөө авдрыг янзлаад дотроос нь тостой дөрвөн мод гаргаж ирдэг юм байна. Юу болохыг сонирхоход ээж, “Манай аав Зэвгэ захирагч гэдэг хүн байсан юм. Тэр хүний тоглож байсан оньс гэдэг тоглоом. Хүү минь их л ухаантай хүн тоглодог юм гэнэ билээ. Бид угсарч ч чаддаггүй юм” гэв. Тэгээд би тэр тоглоомыг ээжээсээ гуйж аваад бараг сар ноцолдсон байх. Өнөө дөрвөн модыг чинь угсрах гээд болохгүй болохоор нь хоёр мод нэмээд анхны оньсоо хийж байлаа. Одоо ч гэсэн музейд минь хадгалагдаж байгаа. Ээж, аав маань намайг онгироон орж ирсэн хүмүүст, “Миний хүү энийг угсарчихлаа. Та нар угсар даа” гээд өгнө. Нөгөө хүмүүс чинь чадахгүй. Хүмүүст эвлүүлээд үзүүлэхээр миний ухаантайг гайхна. Хүүхэд байсан болохоор түүндээ онгирч явсаар хэдэн сар болсон. Төдөлгүй орж ирсэн хүмүүс эвлүүлдэг боллоо. Тэгээд дараагийнхаа бүтээлийг хийхгүй бол онгирч, өөрийгөө урамшуулах зүйлгүй үлдчих нь биз дээ. Ингээд хүн чадахаас чадахгүйг нь хүртэл хийсээр өдийг хүрч байна.

-Хүүхэд оньсон тоглоом тоглосноор оюун нь илүү сайн задардаг гэдэг. Үүнээс гадна ямар зан чанарыг бий болгодог вэ?

-Тоглоом наадам гэдэг зүгээр нэг хүүхдийн зугаа гаргадаг эд биш. Тоглоом хүний техник, математик, сэтгэлгээг хөгжүүлж оюун ухааныг задалж өгдгөөрөө өндөр ач холбогдолтой. Тоглоомд хожно хожигдоно, чадна чадахгүй гэсэн зарчим үйлчилдэг. Ихэвчлэн хождог хүмүүс шатар нүүчих үү, даалуу тавьчих уу, тэнхээтэй нь барилдчих уу гэж байнга тэмүүлж байдаг шүү дээ. Тэр хүмүүс хождог болохын тулд хийж байгаа зүйлдээ үргэлж төвлөрч анхаарлаа хандуулж сурдаг. Ингэж сурсан хүүхэд суугаад сурчихдаг тул хичээл номонд ч адил анхааралтай хандаж чаддаг. Миний байнга хэлдэг үг бий. “Залхуу болон ухаан муутай хүн оньсон тоглоомоор тоглодоггүй”. Энэ үнэн шүү. Оньсон тоглоомын оньсыг тайлахын тулд хэдэн цаг, хэдэн өдөр царцуулж болно. Хамгийн гол нь тэр хүн тайлах гэж оролдсоноор залхуурлыг даван туулна, Хоёрдугаарт аливаа зүйлийг олон талаас харж сурах нь оюун ухааны гимнастик болдог. Би эцэг эх, багш нарт, “Оньсон тоглоомоор тоглож байгаа хүүхдийг битгий яаруул. Энэ бол уралдаант тэмцээн биш. Хурдан эвлүүл, хурдан тайл гээд яаруулаад байхаар хүүхэд бодож амжилгүй нэг хоёр оролдоод би чадахгүй юм байна гээд өөртэй итгэлгүй болох талтай" гэж хэлдэг. Харин хүүхдийг сайн урамшуулж байх хэрэгтэй. Гэхдээ хуурай биш. Энэ тоглоомыг ухаантай хүмүүс тоглодог. Миний хүү ухаантай юм байна гэж бага багаар шат ахиулах нь хүүхдэд урам өгдөг. Зах зээл хүнийг завгүй болгожээ. Гэхдзэ л залуу эзж аавууд цаг зав гаргаад хүүхдүүдтэйгээ гзр бүлээрээ тоглодог тоглоомтой болох хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн хамгийн сайхан дулаан харилцааг бий болгодог. Үнэхээр завгүй гүйж яваа залуус олон байна. Гэхдээ үргэлж завгүй байна гэдэг юу ч хийдэггүй хүний чанар гэж бас үг бий. Хэдий завгүй ч гэсэн хүүхэдтэйгээ долоо хоногт нэг удаа хамтдаа тоглож наадаж бай. Ингэснээр эцэг эх, хүүхдийн харьцаа зөв эерэг зөөлөн болдог. Хүүхэд эцэг эхийнхээ үгийг сонсдог, чагнадаг болно. Тэгэхгүй чи тэгсэнгүй ингэсэнгүй гээд хий загнаад, сургаал хайрлаад байвал хүүхэд сонсдоггүй, хүлээж авдаггүй хэвшмэл зүйлд баригдсан нэгэн болдог.

-Хэвшмэл сэтгэлгээний тухай тантай үргэлжлүүлэн ярилцмаар санагдлаа. Бид хэвшмэл зүйлд баригдсан бол үүнээс хэрхэн гарах вэ?

-Тэднийг нэгэн хэвийн хэвшмэл зүйлд дасгасан байна гэдэг залуус, хүүхэд багачуудын буруу биш. Энэ ахмад хүмүүс бидний буруу. Бид залагчдыгаа туршлагагүй, чадахгүй байна гэж үргэлж шахаж шаарддаг. Энэ нь залуу хүний олон талт сэтгэлгээг хааж байдаг Нөгөө даргадаа таалагдаж, ажилтай үлдэхийн тулд ажлаа нэг хэвшмэл аргаар хийгээд л өнгөрдөг. Туршлага гэдзг чинь нэг юмыг нэг аргаар дахин давтан хийхийг хэлдэг. Хоёрдугаарт боловсролын системийн асуудал юм. Багш нар нэг хичээл заагаад, заасан сэдвээ үг үсэггүй цээжлүүлээд буцааж асуугаад дүн тавьчихдаг. Нэг сэдвийг нэг ангид сууж буй 30 хүүхэд 30 өөрөөр сэтгэх боломжийг олгодоггүй. Ингэж явсаар байгаад сургууль төгсдөг нь бас нэг хэвшмэл сэтгэлгээг бий болгож байгаа юм.

-Тэгвэл хүний оюун ухааны хөгжлийг хэрхэн хэмжих вэ?

-Хүний оюун ухааныг хэрхэн хөгжиж буйг тодотгох шалгуур үзүүлэлт гэж байх ёстой. Гэхдээ хэн нь оюун ухаантай вэ гэдгийг төгссөн сургуулийн дипломоор нь хэмждэггүй. Их дээд сургууль хүнд мэдлэг, мэргэжил, боловсрол олгоно. Энэ бол оюун ухааны хөгжил биш. Харин олж авсан мэдлэг, боловсрол, мэргэжлээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх чадварыг оюун ухааны хөгжил гэж байгаа юм. Тэгвэл энэ оюун ухааныг юу хөгжүүлдэг вэ? Нэгдүгээрт хөдөлмөр, хоёрдугаарт тоглоом, гуравдугаарт боловсрол. Гэтэл манайх гурав дахь зүйлээ нэгдүгээрт үздэг. Их дээд сургууль төгсчихвөл бүх зүйл сайхан болох мэт ойлгох нь бий. Хөдөлмөр хүнд амьдрах чадвар суулгадаг нь үнэн. Харин амьдрал нь тааруу байж би ухаантай гэж цээжээ дэлдэхийг хэлдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл дөрөвдүгээр ангийн боловсролтой ч амьдралын ухаанд суралцан, хөдөлмөрлөөд мянгат малчин болж болдог. Мянгат малчинд малаа хэрхэн зөв өсгөх оюуны чадвар байна шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм.

-Монголд тань шиг оньсон тоглоом хийдэг хүн олон уу?

-Дарамбазар, Дэмбэрэл, Лхагважав гэсэн залуус уг нь байсан юм. Одоо харин зарим нь бурхны оронд оджээ. Над шиг ингэж тууштай хөгжүүлж, музей байгуулсан хүн харин байхгүй. Гэхдээ өөрсдийнхөө хүрээнд, гэртээ модоор, төмрөөр тоглоом хийдэг хүмүүс бол бий.

-Хийсэн бүтээл бүхнээ хэрхэн баталгаажуулдаг вэ. Бусад улс орон үлгэрлэн дуурайх явдал бий юу?

-Оньсон тоглоом, оньсгүй улс орон гэж байдаггүй. Миний хувьд оньсон тоглоомыг Монголынх гэж тодорхойлохын тулд 1981 оноос хойш тасралтгүй ажилласан. Эрхээ баталгаажуулахын тулд 5000 хуудас тодорхойлолт, техникийн шугам зураг зурж Оюуны өмчийн хороонд өгч байлаа. 1987 онд Монгол Улсад Их Британийн томоохон албаны төлөөлөгч ирж Үндэсний төв музейд байсан оньсон тоглоомыг үзээд, “Энэ чинь жинхэнэ үндэсний валютын их үүсвэр байна. Үүнийгээ хөгжүүлбэл дэлхийд гарах гарцтай болно" гэж хэлсэн юм. Энэ мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай оньсон тоглоом хийх сонирхолтой хүмүүст дуулгаж дөрөв, таван хүн цуглуулж хөгжүүлэх ажил эхэлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай гуайн дэмжлэгээр 1988 оноос эхэлж шугам зураг зурдаг Хүрэлбаатар, Бээжин, Хандсүрэн зэрэг хүмүүсийн тусламжтайгаар эрх хамгаалах ажил нэлээд өргөжсөн. Миний гараар бүтсэн 3000 гаруй бүтээл бий. Бүтээл бүхэн давтагдахгүйгээр бүгд өөр өөр оньстой.

-Таны бүтээлүүд дэлхийн томоохон төрийн тэргүүн, олны танил хүмүүсийн цуглуулгад багтсан гэж дуулсан?

-Байлгүй яахав. Олон жил хөдөлмөрлөснийхөө үр шимд олонтой уулзаж, хийсэн зүйлээсээ бэлэглэж ирсэн, НҮБ-ын Ерөнхийлөгч байсан Т.Кулер, Далай ламтай уулзаж, өөрийн бүтээлээ танилцуулж байлаа. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновтай уулзан, шатраа бэлэглэж байв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш байна. Түүнийг дөрвөн цаг айлчлахад Их тэнгэрийн аманд дөрвөн гэр барьсны нэгэнд манай музейн бүтээлүүдээс тавьсан юм. Тэр үед миний хийсэн оньсон эрх чөлөөний хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ж.Бушд тайлбарлаж бзлэглэсэн. Дараа жил нь буюу 2006 онд Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрөөр Ж.Буш шуудангаар надтай гар барьсан зургаа өөрийнхөө хувийн мэндчилгээний карттайгаа явуулж байсан юм. Зургийнхаа доор “Мистер Түмэн-Өлзийд сайн сайхныг хүсье” гээд гарын үсгээ зураад явуулж билээ. Би их баярласан. Тэр зургийг нь томоор угаагаад музейдээ тавьчихсан.

-Монголын ард түмэнд оньсон тоглоомыг таниулахаас гадна олон улсад эх орноо сурталчилдгийг тань мэднэ. Хичнээн улс оронд музейгээ танилцуулсан бэ?

-Дэлхийн 60 гаруй орны 90 орчим үзэсгэлэнд оролцож Монгол Улсаа сурталчлан таниулсан. Олон Улсын арав гаруй шагналтай. Тив дэлхийн найман экспод оролцсон хүн шүү дээ ах нь. Экспог манайхан их энгийнээр ойлгодог. Гэтэл үүнийг тив дэлхийн олимпийн наадамтай зүйрлэж болно. Тамирчид олимпод амжилт үзүүлж эх орноо сурталчилдагтай адил бид “Монгол" гэсэн орчинг бүрдүүлж улмаар өөрсдийн уламжлалт тоглоом наадгайг танилцуулан тав, зургаан сар 120 гаруй орны өмнө таниулдаг. Манай музей хамгийн сүүлд 2010 онд Шанхай хотод зохиогдсон экспод амжилттай оролцсон. Шанхайн хотын үзэсгэлэн зохион байгуулагчдын зүгээс бидний барьсан оньсон гэр тэргийг дурсгал болгож авъя гэдэг санал тавьсны дагуу үлдээгээд ирсэн. Шанхай хотод экспод зориулагдсан музей байгуулагдахад тэнд үзмэр нь болсон гэсэн.

-Монголчуудын уламжлалт оньсон тоглоомын түүхээс ярьж өгөөч. Хэдий үеэс эхэлж гүнзгий судлав?

-Оньсон тоглоом бол монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмэр юм. Хүй нэгдлийн үе болон Хүннү гүрний үед оньсон тоглоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс нь нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралд тохируулж, нүүж суухын тулд гэр орон, зд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсрахаар бодон хийдэг байжээ. Энэ нь оньсны үндэс болж хөгжсөн байна. Монгол гэр архитекторын өвөрмөц шийдэлтэй оньсон барилга шүү дээ. Ор, ширээ, тавиур, айргийн бүлүүр нь хүртэл оньс байдаг. Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар энэ бүхэн уяа зангилааны урлаг, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж. Бидний өвөг дээдэс наадгайг тооцоолох наадам, аман наадам, эвхэх хайчлах наадам, оньсон наадам, гогдой наадам, хуруу гарын сүүдэр наадам, ээдрээ тайлах, оюун түлхүүр тоглоом гээд шинжпэх ухаанчаар хөгжүүлэн 15 ангилсан байдаг. Гэтэл гадны оронд оньсон тоглоомыг ганцхан нэрээр л нэрлэдэг. Бусад орны оньс геометрийн дүрснээсээ гараагүй байдаг бол монгол оньс бодит дүрсийг хийж чаддаг. Морь, тэмээ, хүн, гэр, байшин гэхэд яг л дуурайлган хийгээд оньсолж болдог. Мөн модноос гадна яс, чулуу, апт, мөнгө гээд л бүх төрлийн материалаар хийж болдог давуу талтай. Жишээлбэл, Монгол хүн сансарт ниссэний таван жилийн ойд зориулж 677 модоор долоон станцтай сансрын хөлөг хийсэн. Ер нь оньсон тоглоомыг энгийн, сонгодог гэж хоёр хуваадаг. Оньслох ухааны академи гэж бий. Энэ байгууллага жил бүр дэлхийн оньс сонирхогчдын чуулга уулзалтыг хийдэг. Монголд 2004 онд оньслох ухааны академийн 42 орны төлөөлөгч оролцсон оньс сонирхогчдын чуулга уулзалтыг хийсэн. Тэр чуулга уулзалтаар “Монголчууд тоглоом наадмаа шинжлэх ухаанчаар 15 ангилсан нь дэлхийн тоглоомын түүх болжээ” гэж дүгнэсзн. Энэ нь монгол оньс дэлхийд өөрийгөө таниулжээ гэсэн үг.

-Энэ чуулга уулзалтанд ирсэн хүмүүсээр өөрийн оньсон тоглоомыг задлуулж үзэж байв уу. Чадах юм уу?

-Үзэлгүй яахав. Анх 1997 онд оньсон мэлхийг 10 минутад угсарч чадсан хүнд 100 мянган ам доллар өгнө гэж амласан. Одоо ч хүртэл хэвэзрээ. Дэлхийн 177 орны төлөөлөгчид оролдож үзсэн боловч арван минут байтугай жил ноцолдоод ч барахгүй, 100 мянга байтугай сая доллар амлаад ч чадахгүй юм байна гэдгээ хүлээсэн. Зарим гадны иргэд та Монголдоо ийм төрлийн тэмцээн зарлаач гэдэг. Тэгэхээр нь, “Монголчуудад бооцоо зарладаггүй. Учир нь тэдзнд оньслох ген нь байгаа учир миний мөнгийг бүгдийг нь авчихна” гэж хэлдэг.

-Тоглоомд шартай хортой ханддаг хүмүүс бий. Энэ нь бие хүний зөв араншин уу, буруу зан уу?

-Шартай, хортой байна гэдэг хоёр талтай. Шартай, хортой байна гэдэг тэр хийж байгаа зүйлдээ дуртай байгаагийн илрэл. Үүгээрээ дамжуулж түүнийгээ сурах гэж хичэзж байгаа арга. Тэр нь цаашдаа амжилтад хүрэхийн эх үүсвэр болдог. Буруу тал нь хэт хор шартай байх нь амжилтыг бууруулдаг. Спорт, наадгай аль ч бай хэт хортой шатаад ирэхээр хүн бухимддаг. Үүнээсээ болж амжилт үзүүлэх биш буурах хандлага элбэг. Хүүхэд тоглоом наадгайд шартай хандаж байвал загнах биш зөвөөр ойлгуулж тэрийг нь дарж байх хэрэгтэй.

-Та гарын шавиа бэлдэж байна уу?

-Гэрийн бүлийн хүнтэйгээ ханилаад 50 жил болж байна. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд минь аавынхаа залгамж халаа юм. Албан ёсны шавь бэлдсэн зүйлгүй. Гэхдээ миний гараар дамжиж хамтран ажиллаж яваа 50 гаруй хүн бий.

-Номын хүчээр зангидсан сэлмийг танай музейд дурсгалаа гэсэн байна. Энэ ямар учиртай сэлэм бэ?

-Наробанчин гэгээний VII дүрийн хувилгаан Д.Баянмөнх 21 хүний өмнө номын хүчээр зангидсан ган сэлэм. Энэ сэлмийг Маробанчин гэгээний VII дүрийн хувилгаан Д.Баянмөнх манай музейд энэ оны хоёрдугаар сарын 16- ны өдөр дурсгал болгосон юм. Биеийн хүчнээс илүү оюуны хүч гэдэг ийм агуу. Хилийн цэргээс хүн ирсэн тул энэ сэлэмний зургийг авахыг зөвшөөрье. Эх орныхоо торгон хилийг хамгаалж буй эр цэргүүдэд сонирхолтой байх болов уу гэж анх удаагаа та бүхэнд зургаар дамжуулж үзүүлж байна.

-Танд томоос нь жижиг хүртэл их олон өвөрмөц хийцтэй шатар байна. Бүгд цор ганц хийгдсэн бүтээл үү?

-Музейд хамгийн жижиг буюу дөрвөн миллиметр дүрстэй 10 сантиметр хөлөгтэй ясан шатраас эхлээд дахин давтагдашгүй нийт 360 гаруй шатар бий. Түүний нэг нь дэлхийд хамгийн томд тооцогдох ромбо хэлбэрийн шатар бөгөөд хөлөг нь 7-6 метр хзмжээтэй. Бүх зүйл нь оньсны аргаар задарч, угсрагдана. Шатрын хар талыг Монгол Улсын түүхэн бодит хүмүүс болох Чингис хаан, Цогт тайж, Мандухай цэцэн хатан зэргээр төлөөлүүлэн танигдахаар бүтээж, цагаан талыг нь орчин үеийн Монголын алдар нэртэй хүмүүсээр төлөөлүүлэн сийлбэрлэсэн, Далны ясан шатар байна. Энэ нь Монгол, Япон сумочдыг хоёр тал болгон урлаж, 209 эрдэнийн чулуун шигтгээгээр чимэглэсэн. Хамгийн үнэтэй шатар бол нэг талыг нь алтаар нөгөө талыг нь мөнгөөр шарж хийсэн оньсон шатар бөгөөд зөвхөн ширээнд нь 18 төрлийн 1022 ширхэг үнэт чулуу шигтгэсэн. Энэ бүгд цор ганц дахин давтагдашгүй бүтээлүүд.

-Энэ бүх оюуны үнэт бүтээлүүдийг хараад таны гол зорилго юу болохыг тодруулах сэтгэгдэл төрж байна?

-Монгол хүний ур ухааныг дэлхийн хүн төрөлхтөнд бодитоор харуулах гэсэн том зорилго надад бий. Дэлхий дахин даяаршиж байна. Сайн тал нь техник төхнологи хөгжиж, байгалийн гамшгийг хамтын хүчээр давах, энх тайвныг хамтран тогтоох гэх мэт олон тал бий. Гэвч үүнд бага буурай орны соёл уламжлал устаж үгүй болдог сөрөг тал байна. Тиймээс ч Монгол орны соёл урлаг, өв уламжлалыг авч үлдэж, хүн төрөлхтөн, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх амьдралын гол зорилготой хүн би, Зорилгодоо хүрэхийн тулд хүнд бахархал хэрэгтэй. Хүн өөрөө бахархаж байж амжилтад хүрдэг. Гэхдээ тэр нь зөв бахархал байх ёстой. Би үүнийг хийж чадна. Бие хийхгүй бол хэн хийхэв гэж өөрөө бахархаж, өөрийгөө зоригжуулж хүн хөгжиж дээшээ явдаг. Харин улс орны бахархал нь үндэсний өв соёл юм.

-Эх орон гэх хоёр үгний үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?

-Аав, ээж, ах дүү, үр хүүхэд, газар шороо гээд бүгд л эх орны минь үнэт зүйлс. Эх оронч хүн гэцгээдэг. Иргэнийхээ үүргийг хэний ч шаардлага шахалтгүйгээр биелүүлдэг хүнийг дээд зэргийн эх оронч гэж хэлнэ. Энэ үзлээр л залуусыг, цэргүүдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш иргэнийхээ үүргийг биелүүлж чадахгүй, татсан тамхины иш, уусан ундааныхаа савыг үнэтэй, сайхан машиныхаа цонхоор шидчихээд би эх оронч хүн гэж хэлбэл тэр шиг худлаа зүйл байхгүй.

-Хилийн цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл танай музейгээр олонтаа аялж байсан удаатай. Харин таны хувьд Улсын хилийн музейгээр орж, хилчидтэй уулзаж байв уу?

-Цэргийн гэсэн музейгээр орж сонирхолгүй яахав. Музейн үзмэр бүхэн үнэ цэнэтэй. Манай музейгээр ч гэсэн Хилийн цэргийн хамт олон нэлээд ирж үзэж байсан. Гэхдээ сүүлийн үед ер нь тасрах гээд байгааг нэг сануулчихъя. Ах нь өөрөө бол цэргийн байгууллагаар яваагүй. Сургууль соёл, оньс, наадгай гэж явсан хүн. Гэхдээ ах, дүү нар Хилийн цэргийн албанд мордох үед нь анги байгууллага дээр нь зөндөө очиж үзсэн. Ангийн хашаагаар ороход нь ч сайхан санагддаг юм билэз. Үнэхээрийн эр хүний хийморь сэргэсэн газар. Тэр үед аргагүй л их орны торгон хилчид ийм сайхан хийморилог байхаас яахав гэж бодогдсон. Эр хүн гэдэг чинь эх орны манаа, гэрийн эзэн, хүүхдийн эцэг. Үглэж хүмүүжүүлэхээр, үлгэрлэж хүмүүжүүл гэж үг бий. Тиймээс хилчид эх орныхоо алтан эмжээрийг бүсэлж, эр цэрэг, эх орны хүү гэдгээрээ бусад залуустаа хамгийн сайнаар үлгэрлэж чадаж байна гэж боддог. Үргэлж ийм сайхан үлгэр жишээч байгаарай гэж хүсье.

-Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.