Хилийн ангиудын халуун усны эрхлэгч, оёдолчид сургалтад хамрагдлаа
  • 11:21
  • 1244
Хилийн ангиудын халуун усны эрхлэгч, оёдолчдод зориулсан оёдлын технологи, дадлагад суурилсан оёдолчин бэлтгэх, цаашид ажилтан, албан хаагчдын цэргийн дүрэмт хувцсанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор хилийн ангиудын эмэгтэйчүүдийн чадамжид суурилсан сургалт явагдаж өндөрлөлөө.

Хилийн ангиудын халуун усны эрхлэгч, оёдолчдод зориулсан оёдлын технологи, дадлагад суурилсан оёдолчин бэлтгэх, цаашид ажилтан, албан хаагчдын цэргийн дүрэмт хувцсанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор хилийн ангиудын эмэгтэйчүүдийн чадамжид суурилсан сургалт явагдаж өндөрлөлөө. Сургалтыг Хилчин эмэгтэйчүүдийн холбоо, Хилийн 0288 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Сургалт 14 хоногийн хугацаатай Хилийн 0288 дугаар анги дээр явагдлаа. Сургалтын үеэр оёдлын технологи, дадлагад суурилан цэргийн хувцсанд засвар үйлчилгээг хэрхэн хийх талаар мэргэжлийн арга зүйг олгосноороо ач холбогдол өндөр болсон юм. Тус сургалтад хамрагдсан хилийн анги, салбарын бүсгүйчүүд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.