"УРАН БҮТЭЭЛЧИД УЛСЫН ХИЛД"
  • 11:39
  • 928
Эх орон, хил, хилчдийн талаар олон сайхан уран бүтээлийг туурвих зорилго бүхий “Уран бүтээлчид улсын хилд” төслийн багийнхан энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.

Эх орон, хил, хилчдийн талаар олон сайхан уран бүтээлийг туурвих зорилго бүхий “Уран бүтээлчид улсын хилд” төслийн багийнхан энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Уран бүтээлчдийн багт урлаг, соёлын 15 салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 150 гаруй уран бүтээлч хамрагдаж байгаа юм. Тэд гурван маршрутын дагуу хоёр сарын хугацаатай улсын хилээр явна. Уран бүтээлчдийн эхний баг Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг дахь  хилийн ангийн хариуцсан хэсгээр явж, өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээл туурвина. Хоёр, гуравдугаар маршрут Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг дахь хилийн ангиудад ажиллах юм. Ийнхүү тусгаар тогтнол, дархан хил, хилчдийн талаар бэлтгэсэн олон сайхан уран бүтээлээ төслийн багийнхан Монгол Улсын Засгийн газар болоод Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөх аж.