Олон улсын тэмцээнд алтан медаль хүртлээ
  • 10:16
  • 1248
Чөлөөт бөхийн "Poland Open" олон улсын тэмцээн Польш улсын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдлаа.

Чөлөөт бөхийн "Poland Open" олон улсын тэмцээн Польш улсын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдлаа. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглов. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэд хурандаа С.Батцэцэг алтан медаль хүртсэн юм. С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болов.