“НАРХАН” ЗАСТАВЫН ЦЭРГҮҮД
  • 12:24
  • 324
Хөвсгөл аймаг дахь Хилийн 0257 дугаар ангийн 0299 дүгээр салбараар зочиллоо. Энэ салбар маань хэд хэдэн онцлогтой.

Хөвсгөл аймаг дахь Хилийн 0257 дугаар ангийн 0299 дүгээр салбараар зочиллоо. Энэ салбар маань хэд хэдэн онцлогтой. Үүний нэг нь “Нархан” цэцэрлэг. Тус цэцэрлэгийн жаалууд бараг л нэгэн заставыг үүсгэжээ. Тэдний хамгийн бага нь дөрвөн сартай Б.Энхзаяа. Түүний эгч Б.Энххүсэл. Гуравхан настай хэрнээ их цовоо, сэргэлэн охин. Ээж, аавыгаа завгүйд дүүгээ хэрэндээ саатуулчихдаг байна. Харин заставын дарга гурван настай Г.Санчир. Ёстой дэггүй жаал. Бас их сэргэлэн. Өрөөсөн гутлаа гээчихээд хэнэггүй гүйж явдаг нөхөр. Тэр нөхдийнхөө хамт ёстой л заставыг бужигнуулдаг юм билээ. “Нархан” застав Эрдэнэбулган сумын “Энэрэл” цэцэрлэгийн салбар холимог бүлэг юм. “Энэрэл” цэцэрлэгийн эрхлэгч О.Нанжид хилчин сэтгэлтэй бүсгүй. Хилчдийн хүүхдүүдийн боловсролын төлөө 2012 онд анх гэр цэцэрлэгийг заставт байгуулж, 2013 оноос үйл ажиллагааг нь жигдрүүлэн хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсролыг олгох үйлсэд хувь нэмрээ оруулж яваа юм. “Нархан” заставын үйл ажиллагаа есдүгээр сарын 01-нд эхлэх хүртэл жаалууд өнөөдөр заставыг эзэгнэсэн нь энэ байлаа. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.