ДАРГА МИНЬ
Харуулын дарга, Монгол Улсын Хүндэт хилчин, ахлах ахлагч В.Гантогтоход зориулав.
Хөвч тайгад хилээ манасан
Хөгшин буурал ахлагч бий
Хүний улсаас нутгаа хамгаалсан
Хүрэн бор ах минь бий
Хүндэт медаль энгэрээр нь дүүрэн
Хайртай цэргүүд нь Монголоор түгсэн
Уул шиг бат бөх ч гэсэн
Ус шиг дөлгөөн хүн бий
Төрсөн нутгаа хамгаалан зогссон
Төрөл төрөгсдөө өмгөөлөн боссон
Таныг бид байгаа болохоор
Тайван амгалан байдаг шүү.
ЦӨХИЙН ЗАСТАВ
Цөх гол нь шаагин урсдаг
Цэлгэр сайхан нутаг минь
Цан хүүрэг нь савсан буусан
Цантахын сайхан даваа минь бий
Адуу мал урд нь бэлчсэн
Аргуутын ногоон үзэсгэлэн минь
Аавын эрс албаа хаасан
Алдар нь түгсэн застав минь
Хээрийн салхи дээр нь саатсан
Хэцүүгийн өндөр уул минь
Хоймор нутгийн хилийг манасан
Хийморь сэргээсэн застав минь
Монгол хэмээх гэрийн
Ханыг өргөж босголцсон
Цэрэг эрсийн сүрээр бүтсэн
Цөхийн сайхан застав мину.