ХИЛЧДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
  • 12:42
  • 2914
“Торгоны зам-2019” олон улсын авто раллиг Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх эрхийг авч оролцогч улс болсон.

М.Уранбайгаль

“Торгоны зам-2019” олон улсын авто раллиг Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх эрхийг авч оролцогч улс болсон. Энэ хүрээнд авто раллид оролцогч 38 орны 2541 зорчигч, 28 орны 861 авто машин, 14 агаарын хөлөг, найман нисдэг тэргийг Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу улсын хилээр шуурхай шалган нэвтрүүлсэн байна. Олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээг эх орондоо ямар нэгэн саадгүй, төлөвлөгөөний дагуу, амжилттай зохион байгуулахад Хил хамгаалах байгууллагын оролцоо их байсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ‘’Торгоны зам-2019’’ олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгээс цохон тэмдэглэж ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнд талархал илрүүлсэн байна. Авто раллид оролцогчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газар, Хилийн 0101, 0108, 0218, 0243, 0131, 0168 дугаар анги, Хилийн 0303 дугаар тусгай салбарын удирдлага, хамт олон үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.