Аяллын зохион байгуулагчаар тус ангийн СМССА ажилласан юм. Аялал дугуйн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилго агуулсан юм. Тус аялалд ХХЕГ, Хилийн 0253 дугаар анги, Хилийн 0224 дүгээр тусгай салбарын нийт 19 дугуй сонирхогч хамрагдлаа. Дугуйн аялал Дүнжингарав худалдааны төвөөс эхлэн Гачууртын чиглэлд нийт 40 километр зайнд үргэлжилж бага, их амралтыг дунд нь зохион байгуулсан юм. Энэ үеэр Хилийн 0253 дугаар ангийн хүнсний албаны бүсгүйчүүд аялагчдыг халуун хоол цайгаар дайллаа. Дараагийн аяллыг төвийн бүсийн хилийн ангийн дугуй сонирхогчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дугуйн спортыг сонирхогч хүн бүхнийг дараагийн аялалдаа урьж байна.