Сайн байна уу? Хайрт аав, ээж хоёр минь. Хүү нь цэргийн албаа нэр төртэй хааж байна. Анх цэргийн алба, цэргийн хэргийн мэдлэгийн талаар ямар ч ойлголтгүй ирж байснаа бодоход өнөөдөр албандаа дасаад сайхан байна. Хил дээр, хилийн заставт алба хаах мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд үг хүртэл дутаад байгаа тул та хоёртоо энд ямар аз жаргалтай байгаагаа бүрэн ойлгуулж чадахгүй байна. Эр хүн болж төрөөд эх орныхоо хилийг манаж байгаа минь юутай аз завшаан бэ. Өглөөний мандах нарнаас шингэх хүртэл хилийн торгон шугам дээр зогсоход зүрхэнд “минийх” гэх бахархал төрдөг. Дархан хилээ манах хариуцлагатай албандаа хүү нь хоёргүй сэтгэлээр зүтгээд нэг л өдөр та хоёртоо очно.