Н.Бумцэнд
Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадорж 1919 онд Булган аймагт төрж, сумын бага сургуулийг 1931 онд төгсжээ. Сургууль төгссөн даруйдаа мал маллаж байгаад 1939 онд ардын хувьсгалт цэрэгт татагдан Дотоодын явдлын яамны төв сургуульд суралцаж, 1941 онд төгссөн байна.
С.Лхагвадорж нь Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Хилийн 0129 дүгээр ангийн 0250 дугаар салбарын даргаар томилогдон ажлынхаа гарааг тус отрядоос эхэлсэн түүхтэй. Түүний удирдсан застав нь 1940-1943 онд дайсны 30 гаруй тагнуул, өдөөн хатгагчдыг илрүүлэн баривчилж байжээ. Тухайлбал, 1942 онд С.Лхагвадорж нь анх заставын дарга дэслэгч цолтой байхдаа байлдагч н.Базарсадын хамтаар хилийн манаанд явж байгаад улсын хилд ухуулга бичиг, зурагт хуудас, архи тамхи хаях зорилготой хил зөрчиж ирсэн Японы тагнуулыг авхаалж самбаа гарган илрүүлж, амьд хэл олзолсон явдлыг өндрөөр үнэлж БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор дэслэгч С.Лхагвадоржийг “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг.
Түүнчлэн 1942 оны аравдугаар сарын 12-ны 12.00 цагийн орчим тус отрядын дугаар заставын байлдагч У.Жамьян, С.Янсал, Б.Шонхор нар “Цагаан хошуу”-ны хянах постод үүрэг гүйцэтгэж байхад морин уналгатай бүрэн зэвсэглэсэн есөн хүн Өвөрмонголын зүүн сөнөдийн Цагаан овоон хийдээс гарч, хилийн зүг давхисаар улсын хил зөрчиж “Цагаан хошуу”-ны хилийн манааг амьдаар баривчлахаар бүслэх үед манай хилчид газар орны байдлыг ашиглан биеэ өнгөлөн далдалж байраа орхиж ашигтай газрыг сонгон авч амжсан байдаг. Дайсан хоосон байрыг бүслэн гал нээх үед хилчид түрүүлэн гал нээж тэдний хоёрыг устгаж, хоёрыг нь шархтуулан баривчилсан байдаг.
Ийнхүү С.Лхагвадорж 1943 онд Хилийн 0129 дүгээр ангийн штабын нэгдүгээр тасгийн туслахаар дэвшин ажилласан. 1944-1945 оны заагт Монгол Улс даяар цас их орж олон аймгийн газар нутгийг хамарсан цасан шуурганаар Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Төв, Дорнод, Дорноговь аймгийн малчдын шуурганд уруудсан малыг отрядын дарга Г.Сонжав, ахмад С.Лхагвадоржоор удирдуулсан 10 хүнтэй тусгай группыг томилон үүрэг гүйцэтгүүлсэн байдаг. Адууг тогтоон барихад бэрхшээл учирсан тул отрядын бэлтгэл сумангаас хүч нэмж гуравдугаар сумангийн дайчдын хамт хүч хавсран ажиллажээ.
Дорноговь аймгийн Баянмөнх /одоогийн Өргөн/ сумын захиргааны дарга Балдан 40 гаруй хүмүүсийн хамт бүтэн долоо хоногийн турш өдөр шөнөгүй шуурсан цасан шуурганы дундуур хүчин зүтгэж хилчид ард иргэдийн хил давуулалгүй тогтоож чадсан. Тэр үед хүйтний хэм 35-40 хэм байсан талаар ярьдаг.
1945 оны нэгдүгээр сарын 25-нд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн V хурлын тогтоолоор цасан шуурганд туугдан улсын хилд тулсан адууг тогтоон эздэд нь эргүүлэн өгөх ажлыг чадамгай гүйцэтгэсэн Дорноговь аймгийн Баянмөнх /одоогийн Өргөн/ сумын намын үүрийн дарга Уртнасангийн Дамбадаржаа, захиргааны дарга Балдан нарыг “Алтан гадас” одонгоор аймгийн төлөөлөгч мал аж ахуй хэлтсийн орлогч дарга Нацагийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.
1945 оны наймдугаар сарын 03-ны Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 52 дугаар хурлын тогтоолоор 1944-1945 оны зуднаар хилд тулсан 70 мянган адууг гурван сар шахам хугацаанд тогтоон барихад оролцож гавьяа байгуулсан, Хилийн 0129 дүгээр ангийн хилчин Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Дуламын /Руламын/ Пүрэвийг “Алтан гадас” одонгоор, Төв аймгийн Бат-Өлзий сумын харьяат мөн заставын цэрэг Намсрайн Дорж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Дашийн Шадавпүлжин нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнаж байжээ.
Энэхүү эх орныхоо баялаг болсон мал сүргийг хамгаалсан үйлс нь түүхэнд Их говийн зоригтнуудын өлгий нутаг хэмээн алдаршсан билээ.
БНМАУ-н Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр зарлигаар анхны алба хааж байсан хилийн 0250 дугаар салбарыг, 2013 онд ангийн түүхт 80 жилийн ойгоор Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит болгон гавьяат үйлсийг нь үүрд мөнхжүүлсэн билээ.
Тухайн үеийн эх сурвалжаас хүргэвэл:
Отрядын дарга хошууч Г.Сонжавын илтгэлд: Өргөн суманд 70 шахам мянган адуу уруудан ирсэн.
Тэр адууг тогтоохын тулд хилийн ангиудад үүрэг өгч хилийн тодорхой хэсэгт орон нутгийн ардуудтайгаа хүч хавсран гэдрэг болгож, энэ завсар хил нэвтрүүлэн гаргасан зүйлгүй. Манай хилийн зурвасаар бага зэрэг өвстэй учир 10-15км-т уг адуу байгаа гэж бичсэн байна.
Засгийн газрын төлөөлөгчөөс бичихдээ: Хилд тулсан 70 мянган адуунаас гурван мянга гаруй адуу хилийн орчим Баянмөнх сумын нутагт оторлож байна.
Үүнд: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас 5-6 мянга гаруй адуу, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас 1000 гаруй, Говь-Угтаал сумаас 500 гаруй, Баянжаргал сумаас 700 гаруй, Хэнтий аймгийн Галшар сумаас 500 гаруй, бусад сумдаас 500 гаруй, Төв аймгийн Сүмбэр сумаас 300 гаруй, Баянцагаан сумаас 3000 гаруй, Өнжүүл сумаас 800 гаруй, Дорнод аймгийн гурван сумаас 10700 гаруй адуу байна гэжээ.
Georgia+Institute+of+Technology
School+of+Civil+%26amp%3B+Environmental+Engineeringhttps://obzor-casino-1win.ru/]1win[/url] [url=http://www.morgeneyer.de/ahnen/login/default.aspx?returnurl=https://obzor-casino-1win.ru/]1win[/url] [url=https://ok.ru/dk?cmd=logExternal&st.name=externalabRedirect&st.ab=https://obzor-casino-1win.ru/]1win[/url] Place your bet at win1 now - very reliable bookmaker 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win
MDMA%20and%20...
Let%20mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbetGeorgia+Institute+of+Technology
School+of+Civil+%26amp%3B+Environmental+Engineeringhttps://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://www.sexblackporn.com/cgi-bin/at3/out.cgi?id=170&tag=top&trade=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=https://mamanic.jp/shop/display_cart?return_url=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=https://images.t.me/s/worldcasinonet.pk/url?q=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://suzannehallbrokerrealtor.com/SearchPoint/redir.asp?reg_id=pTypes&sname=/searchpoint/search.asp&lid=0&sponsor=LAN&url=cialis247.icuhttps://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://www.voz-ip.com/redirect.php?action=url&goto=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://igrannyfuck.com/cgi-bin/atc/out.cgi?s=60&c=$c&u=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://kylerjgczv.bluxeblog.com.xx3.kz/go.php?url=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=https://duhoctaybanha.info.vn/?wptouch_switch=desktop&redirect=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://keystonepropertiesinc.com/gallery/main.php?g2_view=core.UserAdmin&g2_subView=core.UserLogin&g2_return=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://www.epa.com.py/interstitial/?url=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=https://northstarbicyclerace2020.maprogress.com/viewswitcher/switchview?mobile=true&returnurl=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] [url=http://freeporn.hu/refout.php?position=10&url=https://app-mostbet-bd.com/]mostbet[/url] Download latest version of the application BC mostbet - win today! mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet