ЦЭРЭГТ ИРСЭН НЬ МИНИЙ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ
  • 09:33
  • 71
Цэрэгт ирсэн нь миний хамгийн зөв сонголт, тэр тусмаа хилийн заставт алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Д.Учрал

Хилийн 0101 дүгээр ангийн 0305 дугаар салбарын ахлах байлдагч Б.Тэргэл, байлдагч Ш.Батхишиг нар ийн өгүүлж байна. Хилийн цэрэгт алба хаана гэдэг ховорхон олдох хувь тавилан юм. "Эх орноо манаж байгаа хүүтэй хүн" гэж аав минь их баярлаж байсан. Хилийн цэрэг миний төсөөлж байснаас сайхан газар, сайхан алба юм. Цэрэгт ирсэн нь миний хамгийн зөв сонголт, тэр тусмаа хилийн заставт алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байна. 

Цэргийн алба бол амьдрах ухаан, сэтгэлийн хат, бие бялдрын өв тэгш, харилцааны соёлтой болох бүтэн нэг жилийн сургалт гэж хэлмээр байна.

Манай застав 

Орхон Сэлэнгийн хөвөөгөөр 

Отголж буусан застав минь 

Олон аавын хөвгүүдийн 

Омогшин дурсах гэр минь 

Ази европыг холбосон гол замтай 

Аавын хөвгүүдийг эр хүн болгодог жамтай

Таваарын вагон тив тивийг хооронд нь холбосон 

Тавтын застав бид нэг гэр бүл 

Жаргах нарны улаан туяатай 

Жагсаалын талбай минь гэрэлтэнэ

Од мичдийг сэрэх үеэр 

Оройн тоондоо бэлэн жагсана

Хилчин гэж дуудуулах дуртай 

Хилийн цэргийн байлдагч бид 

Эх орноо хамгаалах дуртай 

Эрчүүдийн оточ манай застав.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.