ХҮҮГИЙН СЭТГЭЛЭЭР
  • 10:58
  • 85
Улаанбаатар хотоос Халх гол сумыг зорин ирж байгалийн дурсгалт газраар аялж явсан хүү гэрэлт хөшөөний нээлтийн арга хэмжээг сонирхож явахдаа ийн ярих нь сонсогдов.

-Аав аа энэ юу вэ?

-Миний хүү, манай эх орны төлөө тулалдаж явсан орос цэргийн булш байгаа юм

-Аан тэгвэл би энэ цэцгийг өргөчих үү...  

Улаанбаатар хотоос Халх гол сумыг зорин ирж байгалийн дурсгалт газраар аялж явсан хүү гэрэлт хөшөөний нээлтийн арга хэмжээг сонирхож явахдаа ийн ярих нь сонсогдов. Ногоон өнгийн монгол загварын цамцаар гангарсан хөөрхөн хүүтэй дараа нь “Ялалт” музейг үзэж явахад ахин тааралдлаа.  

-Сайн уу, чи хаанаас ирсэн юм бэ? 

-Готоос  

-Хөшөөний нээлт таалагдсан уу?

-Юу ч ойлгоогүй ээ. Гэхдээ гоё байсан. Бууны дуу нь аймаар, би цочсон. 

Ийнхүү хүү шулганан гүйж одов. Хүүгийн бяцхан зүрх сэтгэлд дайны тухай ойлголт байтугай төсөөлөл ч алга. Дэндүү ариухан ертөнц аж. Тэр кинон дээрээс л хардаг айхтар дуу чимээг ёслолын буудлага үйлдэхэд сонсоод ихэд самгардсан биз. Эр боргил зүрх нь магадгүй эмнэг хангал сэтгэлээр булгилсан ч байж болох. Наян жилийн тэртээд Халхын голын энэ хөрс шороо уйлан байсныг хүү мэдэхгүй. Тиймээс ч ариун тунгалаг энэ л сэтгэлээрээ тэр үлдэг. Үеийн үед үр хойч минь ийм л хиргүй ариун сэтгэлтэй, эх нутаг минь өнө амгалан орших болтугай.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.