-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Улаанбаатар хотод төрж өссөн. 2004-2012 онд Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуульд суралцаж амжилттай төгссөн. Хугацаат цэргийн албыг 2016 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид дэд түрүүч цолтой хаагаад бэлтгэлээр халагдсан. Одоо гэрээт хилчний албыг сонгон ирээд байна.
-Цаашдын зорилгоо тодорхойлсон уу?
-Цэргийн хүн болно. Үүний тулд эхний ээлжинд гэрээтийн албаа нэр төртэй хаах нь миний ойрын зорилго. Гэрээгээ сайн биелүүлчихээд хилчин болно. Би ирээдүйн амьдралаа ингэж л төсөөлж байна.
-Спорт, урлагийн авьяастай юу?
-Би 2014 оноос эхлэн пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн спортоор хичээллэн 2016-2019 онд хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мөн 2018 онд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож алт, мөнгөн медалийг хүртсэн. Эдгээр амжилтыг минь үнэлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамирын спортын газраас, спортын мастер, тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан. Цаашид энэ чиглэлдээ илүү их амжилт гаргахыг эрмэлзэн бэлтгэл сургуулилтаа сайжруулна.
-Дэлхийн аваргатай ярилцаж байгаадаа баяртай байна. Таны сонгосон гэрээт хилчний алба спортоор хичээллэх боломжийг өгөх болов уу?
-Надад бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл нэгдүгээрт цэргийн хүн бүр өөрийн бие бялдраа хөгжүүлэхэд анхаардаг. Хоёрдугаарт хүн хичээвэл өөрөө өөртөө цаг хугацаа гаргах бүрэн боломжтой. Би гадны улс оронд эх орыхоо нэрийг, эх орондоо Хил хамгаалах байгууллагынхаа нэрийг дуурсгахыг хүсэж байна.
-Тамирчин хүний бахархал юу вэ?
-Эх орныхоо нэрийг гаргах, мөн тэмцээнд түрүүлээд төрийн дуулалаа сонсох агшин хамгийн бахархалтай. Хамгийн сайхан мөч шагналын тавцанд зогсох мөч юм.
-Гэрээт хилчний албаны юу нь таныг энд ирэхэд хүргэв?
-Би гэрээт хилчний албанд өөрийн хүсэлтээр ирсэн. Яагаад гэвэл гэрээтийн алба үнэндээ амьдралын баталгаатай, ажиллахад хангалт сайн. Цаашлаад их, дээд сургуульд суралцах бүрэн боломж нээгддэг давуу талтай. Өнөөдрийн нийгэмд ажилгүй залуус олон байна. Тэдэнд ямар ч амьдралын баталгаа, зорилго алга. Харин гэрээт хилчний албанд хүн өөрөө хичээж чадвал амжилт руу хөтөлнө.
-Таны бодлоор эх орон гэж юу вэ?
-Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн газар нутаг, өв соёл, эцэг эхээс бидэнд өгсөн хүмүүжил юм. Эх орон минь бидний өнөөдрийн аз жаргалтай амьдралын эхлэл. Ананд гэж хүний салшгүй ариун зүйл бол эх орон юм. Би эх орноо аав ээжээс өөрцгүй үнэт зүйл гэж бодож байна.
-Бусаддаа хандан хэлэх зүйл байна уу?
-Алхам газар ч алтнаас илүү үнэтэй юм шүү. Тэгэхээр газар нутгаа Монгол эзэн хүний ёсоор хайрлан, өв соёлоо нандигнаж явах нь бидний эрхэмлэж явах зүйл гэдгийг хэлмээр байна.
MDMA%20and%20...
Let%20vavada vavada vavada vavada vavada vavada vavada vavada vavada vavada vavada