ТАЛ НУТГИЙН МАРАФОН БОЛЛОО
  • 10:10
  • 1563
Тал нутгийн марафон Олон улсын гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж 1000 гаруй гадаад, дотоодын тамирчин оролцов. Тэмцээнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн Хилийн 0208 тусгай салбар /Хилчин спорт хороо/, Хилийн 0151, 0131, 0243 дугаар ангийн тамирчид оролцлоо.

Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хөнгөн атлетикийн тамирчин Г.Ганхишиг таван км (эмэгтэй алт) медаль, энгийн Ж.Олонбаяр 10 км (эрэгтэй алт) медаль, тус зайнд Хилийн 0151 дүгээр ангийн ахлагч О.Болдоо (эрэгтэй хүрэл) медаль, Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хөнгөн атлетикийн тамирчин Б.Долгормаа 10 км (эмэгтэй мөнгө) медаль, тус зайнд Хилийн 0131 дүгээр ангийн тамирчин Д.Урандэлгэр (эмэгтэй хүрэл) медаль, Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хөнгөн атлетикийн тамирчин, ахлах ахлагч Д.Гантулга хагас марафонд (эрэгтэй алт) медаль, тус зайнд Хилийн 0243 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Н.Мөнхбаяр (эрэгтэй хүрэл) медаль, Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хөнгөн атлетикийн тамирчин И.Цэцэгмаа 60-аас дээш насны гурван км зайд (эмэгтэй алт) медаль, тус зайд Б.Нэргүй (эрэгтэй хүрэл) медаль, тамирчин Б.Батнасан 70-аас дээш насны ангилалд (эмэгтэй алт) медаль хүртэж нийт таван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.