ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОВ
  • 16:16
  • 1868
Монгол Улсын засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа 12 агентлаг, байгууллага үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж ажиллав. Өдөрлөгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, тус яамны газар, хэлтсийн дарга нар болон ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд харьяа агентлаг, байгууллагын дарга удирдлагууд оролцсон юм. Хил хамгаалах байгууллага энэ өдөр хэрэгжүүлж буй чиг үүрэг, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй танилцуулж, эрхлэх асуудлынхаа хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.