ЭХНЭР, ОХИН ХОЁРТОО
  • 08:31
  • 138
Захидал ирлээ

Сайн байна уу? Хайрт хань болон бяцхан охин үр минь сайн сууж байна уу? Хань нь цэргийн алба хаах шийдвэр гаргасандаа их сэтгэл хангалуун байна. Эр хүн цэрэгт явна гэдэг амьдралд ганц л тохиолдох зүйл болохоор хайр нь зөв сонголт хийсэн гэж бодож байгаа. Та хоёр минь намайг байхгүй болохоор хэцүү байгаа байх гэж хайр нь үргэлж боддог. Нээрээ цэрэгт ирээд нэг том хүсэл мөрөөдөлд хөтлөгддөг болсон. Яагаав чамд хэлж байсан даа. Халагдаж очоод цэргийн сургуульд сураад хилчин офицер болмоор байгаа болохоор миний хань дургүй байгаа ч намайгаа ойлгоорой. Охин минь одоо зөндөө том болсон байх даа. Одоо ч юухан байхав, хоёрхон сар л үлдсэн байна. Хань нь эр цэргийн албаа нэр төртэй хаагаад удахгүй та хоёр дээрээ яваад очно оо. Та нар минь биеэ сайн бодоод намайгаа хүлээгээд сууж байгаарай. Хайртай шүү та хоёртоо. 

Эхнэр Э.Баярчимэг, охин У.Шүүдэрхэнд

Хилийн 0243 дугаар ангийн хилийн 0281 дүгээр салбарын дэд түрүүч М.Ууганбаатараас

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.