ЭЭЖДЭЭ
  • 08:32
  • 105
Захидал ирлээ

Сайн байна уу? Ээж ээ танд захидал очих энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө намайг төрүүлж өсгөсөнд баярлалаа тандаа хязгааргүй их хайртай шүү. Таныгаа уурлуулж гомдоож байсанд тэнэгхэн хүүгээ үнэхээр уучлаарай. 

Таны минь жаахан шүү дээ гэж эрхлүүлж байсан хүү тань жинхэнэ босоо хийморьтой, монгол эр хүн болсон шүү. Ээж ээ энэхүү захидалдаа нүүрэндээ инээмсэглэл, зүрхэндээ галтай, сэтгэлдээ баясгалантай бичиж сууна. Хүү нь сайн явж байгаа олон сайхан аавын хүү, ээжийн үрстэй мөр зэрэцэн алхаж жаргал зовлонгоо хуваалцаж их зүйл ойлгож, сурч, мэдэж байна. Хүү нь эр цэргийн албаа нэр төртэй хаагаад хайрт ээждээ удахгүй очноо. Та минь биеэ сайн бодоорой. 

Таныг хүндэтгэсэн Хилийн 0243 дугаар ангийн хилийн 0281 дүгээр салбарын байлдагч Г.Хосбаяр

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.