-Юуны өмнө албаа хаагаад ирснийг харах сайхан байна?
-Тийм. Ямартай ч албаа амжилттай хаагаад ирлээ.
-Нэг жилийн хугацаа хурдан өнгөрөв үү?
-Хурдан, бүр маш хурдан өнгөрлөө.
-Цэргийн алба хаах хугацааны яг замын голд чамтай уулзаж байлаа. “Онц хилчин” шагналаа гардаж нэвтрүүлгээр гарсан тэд өдрийг эргэн дурсвал?
-Өөрийгөө телевизээр гарахыг харах мэдээж сайхан байсан. “Онц хилчин” болно гэж төсөөлж ч байсангүй. Хил хамгаалах байгууллагад алба хааж, энэ эрхэм хүндтэй шагналын эзэн болон халагдаж байгаад туйлын баяртай байна.
-Өнгөрсөн өвлөөс хойш ямар сонин сайхантай албаа хаав?
-Албаны хувьд ихийг сурч мэдлээ. Хүмүүжихээс эхлээд сурсан зүйл надад олон бий. Амьдралын их сургуулийг төгссөндөө баяртай байна. Хурдан халагдаад ээж дээрээ очих юмсан гэж хүссэн. Ээжийгээ баярлуулж чадсандаа баяртай байгаа. Харин халагдахад дасал болсон найзуудаасаа, заставаа орхино гэдэг эвгүй байлаа.
-Чамд талархсан сэтгэлээ уудлах боломжийг олгоё?
-Намайг хамгийн анх цэрэг болгосон салааны захирагч, дэслэгч Мөнхдэлгэрт их баярлаж байна. Заставынхаа хамт олонд их баярлалаа. Заставын дарга, ахлах дэслэгч Болор-Эрдэнэ танд баярлалаа гэж хэлмээр байна.
-Зорьсон цэргийн албаа амжилттай хаалаа. Дараагийн зорилго?
-Үргэлжлүүлэн суралцаж сургуулиа төгснө. Би КУДС-д суралцдаг. Цаашид Хил хамгаалах байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэлтэй халагдаж ирлээ. Шийдсэн. Гэхдээ эхлээд сургуулиа төгснө дөө.