ТҮРҮҮЧ Ц.ТӨГӨЛДӨР: ЭР ЦЭРГИЙН АЛБЫГ ХААХАД ӨРГӨСӨН ТАНГАРАГ МИНЬ НАМАЙГ ЗОРИГЖУУЛЖ, ЭЭЖИЙН МИНЬ ЗАХИАС ХУРЦАЛСАН
  • 11:01
  • 3303
ТҮРҮҮЧ Ц.ТӨГӨЛДӨР: ЭР ЦЭРГИЙН АЛБЫГ ХААХАД ӨРГӨСӨН ТАНГАРАГ МИНЬ НАМАЙГ ЗОРИГЖУУЛЖ, ЭЭЖИЙН МИНЬ ЗАХИАС ХУРЦАЛСАН

-Яг одоо явж байгаа Хилийн тухай дууг сонсоход гоё байна уу?

-Гоё. Цэргийн дуунд их дуртай болсон шүү. 

-Өөрийгөө уншигчдад танилцуулаач? 

-ШУТИС-ийн нэгдүгээр курст суралцаж байхад найз минь цэрэгт хамт явах уу гэхээр нь би юу ч бодолгүй тэгье гэсэн. Ээж минь тэр үед томилолтоор Халх гол руу явчихсан байсан юм. Ингээд би найзтайгаа ярьж байгаад цэргийн албанд явсан. Тохиолдлоор Халх гол руу хуваарилагдсан. Ээж хүү хоёр зөрж таарсан. Эр цэргийн албыг хаахад өргөсөн тангараг минь намайг зоригжуулж, ээжийн минь захиас хурцалдаг байлаа. Ээж минь тухайн үед намайг яг хаашаа явсныг мэдэхгүй эрэл сурал болж сандарсан гэсэн. Харин дараа нь надтай холбогдоод олон аавын хүүхэдтэй эв найртай, албаа нэр төртэй хаагаад ирээрэй гэж захьсан. 

-Юуны өмнө Халх голын дайны ялалтын 80 жилийн ой тохиосон онцгой жил цэргийн алба хаалаа шүү дээ. Тэр тусмаа Халхын гол алба хаагаад ирлээ? 

-Монгол Улсын хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын бөгөөд Байлдааны болон Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Хилийн 0198 дугаар ангид алба хаалаа. Халх голын дайны түүхэн яруу алдарт 80 жилийн ой тохиож, манай анги Сүхбаатарын одон авсан. Гурван хос одонтой Хилийн цэргийн хамгийн анхны анги болсон нь энэ насанд тохиох хамгийн бахархалтай үйл явдал гэж бодож байна. 

-Хилийн цэрэгт алба хааснаар ямар бахархал тээн үлдэж байна?

-Би багаасаа цэргийн алба хаана гэж боддог байлаа. Адуу малд ч дуртай. Хүсэлдээ хүрсэндээ баяртай байна. Халагдах үеэр штабын дарга, дэд хурандаа Ч.Батжаргал, "Анги өндөр дээд одонгоор шагнуулах үе, Халх голын дайны 80 жилийн ойн арга хэмжээний ард цэргүүд минь байсан шүү" гэж хэлсэн нь урам зориг өгч байлаа. 

-Аливаад зорилго тавин ард нь гарах их сайхан. Тиймээс хилд алба хаахын сайхныг бусдад уриалаач?

-Эхлээд цэргийн алба хүнд санагдсан. Сургалтын төв дуусаад хилийн заставт очиход буйдхан тэр орчин, байнгын бүрэлдэхүүн алдахад зөвлөж, оноход зоригжуулж цэргийн албыг хаахад үнэхээр тус дэм болсон. Застав, ангийнхаа хамт олны цаашдын ажил үйлсэд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хилийн цэрэгт алба хаах нэр төрийн баталгаа шүү л гэж хэлье.