ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ТЭН ХАГАСТ ИРЭЭД ХҮЛГИЙН АМГАЙ ТҮР МУЛТЛАН ЗОГСОХУЙ
  • 08:37
  • 1697
Намрын тухай бодрол

Уртнасангийн ПҮРЭВСҮРЭН

Уйтай намрын тэнгэр уулс мэгштэл шивэрлээ

Нялхан жигүүр цуцааж нутгаа шувууд орхилоо... гэсэн гунигт нэгэн дуу аялагдав.

Урьд нь би ирж буй намруудыг тосон түүнд ямархан дурсамж ирэх бол хэмээн баясан угтдаг байж

Энэ намрын салхи ижийг минь авч одлоо. 

Сэтгэлд хүйт даах эзгүйрлийн тэрхүү мэдрэмж намрын навчистай цуг нулимс болон газрын хэвлийд шингэв. Ай юутай...

Хүний амьдрал дөрвөн улиралтай адил аж.

“Хавар мэт ургаад, зун шиг цэцэглээд, намар мэт гандаад өвөл мэт нойрсоно.” 

Ердөө ганцхан жил шиг цаг хугацаа... 

Энэ богинохон цаг хугацаанд хүмүүн бид амьдрал хэмээх үл тайлагдах тойрогт эргэлдсээр эцэслэнэ. 

Бид сөрж явна гэж ухаардаг атал бодлоо түрүүлж нисгээд түүнийхээ араас тэнгэр ширтэх мэт тэргүүн өндөр тэмүүлсээр насныхаа тэн хагас хүрээд буцахдаа бодол хэмээх дүүрэн ачаатай үүсгэл рүүгээ эргэдэг.

Алхам бүрдээ ачаагаа нэмэн түүнийгээ даахгүй бөгтийн бөгтийсөөр... 

Чухам юуг бодном, юунд зорин юунд тэмүүлэн амьдарнам...

Гүн бодолд дарагдав би.. 

/Бодол минь буцан нисэв./

Цэн хун шиг амьдралын нууранд ижий аавынхаа нөмөр дор баясан дэвхцэж явсан бага насандаа очлоо. Тэрхүү дурсамжаас үл тайлагдах  гайхалтай үнэр үнэртэв. Магадгүй ижийн минь үнэр байх. Баясал дүүрэн дурсамжийн орчин тэр чигтээ өнгөлөг агаад ер бусын тансаг.

Ижийдээ эрхлэн тунирхан уйлсан нулимс хүртэл гайхамшигтай амттай. 

Цүнхээ даахгүй бор банди сумын жижигхэн сургуулийн цонхоор улиасны мөчир тоолон сууна. Навчис унах бүрт баясан дахин тоолно. Багш самбарт дуудах үед давхийн цочив. 

Тэр намруудад би ургаж байж. “Хавар” мэт амьдарч байж.

Бодол наашлав.

Тайз дүүрэн цэцэг... Тэрхүү тайзнаа алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Чимээгүй шөнө” жүжгийн Туган хаан,  “Улаан тэргэл сар” жүжгийн Хадач ханхүү, А.П.Чеховын “Аргагүйн эрхэнд эмгэнэгч” жүжгийн Мерашинков, К.Гольдоны “Хоёр эзний нэг зарц” жүжгийн Труффолдиноогийн дүрүүд минь тодорлоо. Өнгө будаг дүүрсэн тэр тайзанд би хязгааргүй аз жаргалтай эргэлдэн байх... 

Тэгтэл “Салхин чимээнээс өөр аниргүй Сайхан нутгийн хил тайван байна” дууны эхлэл аялгуу эгшиглэлээ. Би бичээд л байх юм, бичээд л байх юм. Шүтээн болсон ижий аавынхаа тухай, шүүрс алдам үзэсгэлэнгийн тухай, гэгээн эх орны тухай, гэрэлт ирээдүйн тухай, амраг хань, анд нөхөрлөл, хундага дарс, хугацаагүй алба, дур хүсэл, дутуу татсан тамхи, дуулж болох бүх юмсыг бичээд л байх юм. Нижгээд тэр бичсэн тоог одоо бодох нь ээ нэг мянганы хагасаас давжээ...

Мөрдэсээ харж хөөрөн мөр тэврэн зогсох нөхөрлөл, мөнхүү чуулгынхаа тайзнаа анх уншсан шүлэг, хичнээн ч юм бүү мэд найруулсан тоглолтууд, хээрийн хувцастай зургууд, бор ногоон 69, паз автобус, фургонтай бодлын салхигүй дуулж явсан өдрүүд тодров. Бүтээхийн их хүсэлд хөтлөгдөн явсан энэ өдрүүд бүрэн утгаараа “зун” шиг санагдана.  

Салхи мэт одсон тэр жилүүд санчиганд минь ганц нэг хяруу хаяад алсарчээ...

Хэсэг зогслоо.

Дуулах гэж үзлээ. Дуулахаасаа утгыг нь бодох хэрэгтэй гэх шивнээ сонсогдов

Миний амьдралын уртын урт намар урд минь иржээ

Навчисаа гөвөн нүцгэрэх өнчин улиас шиг намар та юутай уйтай

Уйтай намрын тэнгэр 

Уулс мэгштэл шивэрлээ.../дахин аялагдав/

Ижий минь амьсгал шингэсэн эх газарт би үлдээх мөр, таныхаа нэр хоёрыг үүрэн алхаж явна.

...Тэртээх зүг рүү саравчлан харлаа. Тэндээс үрс минь тэмүүлэн над руу ирж яваа харагдлаа. Тэргүүнээ өргөн баясал төрөв.Тэд ямар их хөг эгшиг вэ? 

Амдаж тэднийгээ бүгдийг нь тэврэхийн тулд алхсангүй. Хөлөө батлан зогслоо. Хөөрч гүйсэн бага насаа би наранд өргөлөө. 

Алтрах намрын наран амьдрал дүүрэн шүү гэж сануулах шиг мөчид бодогдсон уйт бодлыг минь салхиараа арчаад мөн биеийг минь дулаан илчээрээ тэвэрлээ...

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (19)
zochin [10.3.100.98] 11:41
Taalagdlaa saihan bichjee
Хариулах
Tserentogtoh [10.3.100.98] 08:44
Baharhaj bnaa, nudend haragdaad ,,,,
Хариулах
Д.Бат-Итгэл [10.3.100.98] 22:12
Үнэхээр гайхалтай энэ агуа их хайр ....
Хариулах
Зочин [10.3.100.98] 06:17
Яагаад ийм сайхан авъяаслаг юм бэ, хэлэх сайн сайхан үг ч орж ирэхгүй чамаар их бахархаж байна...
Хариулах
Zochin [10.3.100.98] 22:00
Goyo
Хариулах
Deegii [10.3.100.98] 20:57
Mash goy
Хариулах
Зочин [10.3.100.98] 13:33
Гайхалтай, ямар сайхан мэдрэмжүүдийг нэгэн дор бодогдуулаваа
Хариулах
У.П [10.3.100.98] 19:22
баярлалаа.
Г.Батсүх [10.3.100.98] 11:08
Мундагдаа анд минь... Энэ намарыг хүн болгон дайрах боловч эрэгцүүлэл ухаарал н өөр өөр юм.Энэ хорвоод бид богинохоон амьдрана.Тэр цаг хугацаанд биe биeнээ л хайрлах н чухалыг ойлгож явна.Чи бол монголын Хилчидийн үүрд эгшиглэх бахархал юм шүү...Анддаа амжилт хүсьe
Хариулах
У.П [10.3.100.98] 11:14
Баярлалаа.Хѳг эгшиглэн ямархан их дутдаг хорвоов дээ. Чуулгад маань чиний хѳг, орон зай их л үгүйлэгдэн байнам.
Altansuh [10.3.100.98] 10:23
Huni amidral ursasaar urssaar huni husel temuulel uragshildaar uragshilsaar bodloo hyanah suhuugui yavdag zaluu nas. Uneheer ene l agshin hun burt tohiodig bol mun saihnaa.Hun zogtusaj ergeh horvoogin jamaar eleesen amidral huleej bui ireeduigee ingej harahad uhaaral bodtol ugsun shan medremjiig avlaa. Amjilt husie duud
Хариулах
У.П [10.3.100.98] 11:16
Машид талархалаа.Ухаарлын чагтаганд хадаг уясанд тань..
M .Bolormaa [10.3.100.98] 10:12
Gaihamshigtai uyanga yaruu yum daa saihan zuil unshih dagaad uuruu bichsen yim shig huuruhiig uzlee .Uitai duutai horvoo yum daa
Хариулах
У.П [10.3.100.98] 11:18
Сэтгэлээ ѳнгийж байхгүй бол бодол гэдэг хазааргүй юм. Тэр бүхэнийг эргэцүүлэх боломж нь намар юм уу даа.Баярлалаа таньд
С.Баярмаа [10.3.100.98] 09:46
Гашуун үнэн бөгөөд амьдралд хүн бүрт тохиолддог тэр эмзэгхэн мөчийг нүдэнд харагдтал бичжээ найз минь. Найз маань гайхалтай уран бүтээлч шүү цаашдын уран бүтээлд болон амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Хариулах
У.П [10.3.100.98] 11:18
Баярлалаа.
Б.БАТЖАРГАЛ [10.3.100.98] 09:26
үг болгон нь гүнзгий утга агуулж бодол төрүүлсэн үгээр илэрхийлхийн аргагүй сайхан уран бүтээл болжээ таньд амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Хариулах
Undaraa [10.3.100.98] 09:12
Iim gaihaltai humuun hiliin tseregt baidagt, hiliin tuhai olon saihan buteel tuurvij yvdagt bayrlaaad barashgui...
Хариулах
У.П [10.3.100.98] 11:20
Их агуулга дор ѳчүүхэн бодолтой амьдрах арга үгүй мэт...