Дэд хурандаа Д.ИДЭРБАТ
Хилийн 0277 дугаар ангийн хамт олон Завхан аймгийн удирдлага, аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран ажилладаг. Аймгийн удирдлага болон тус газрын дэмжлэгтэйгээр хилийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн цэцэрлэгт гурван багшийг үндсэн ажилтнаар ажиллуулж, төсвийн хөрөнгөөр цалинжуулан хилчдийн гэр бүлийг ажлын байраар хангах томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Эдгээрээс дурьдвал аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга С.Ганчимэг, тус газрын Хүүхдийн цэцэрлэг хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэл нарын санаачилгаар хилийн 0292 дугаар салбарын цэцэрлэгийг засч, шинэ тоглоом, сурч боловсроход нь чухал хэрэгцээтэй техник хэрэгсэл гээд нийт 10.4 сая төгрөгөөр тохижуулан хүлээлгэн өглөө. Мөн тус газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хилийн 0271 дүгээр албарт 26 сая төгрөгөөр хоёр гэр цэцэрлэгийг иж бүрэн тохижуулж өгсөн бөгөөд аймгаас нийт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
Хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд байнга тусалж, дэмжиж байдаг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Балхярваа, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Н.Ганчимэг хүүхдийн цэцэрлэг хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэл, цэцэрлэгийн эрхлэгч нар болон сум орон нутгийн удирдлагууддаа ангийн бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс “Эх орны манаа” сониноор дамжуулан баярлаж, талархаж явдгаа илэрхийлж байна.