Ахлах дэслэгч П.Төмөрболд
Өглөөний наран авхай Халхын голын тэнгэрт хөөрч шинэ өглөө эхэллээ. Ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болох бага, дунд, ахлах ангийн 10 багшид домог түүхт Хилийн 0198 дугаар ангийн хилчдээс хүргүүлсэн зарлан дуудах хуудсыг өгөх зорилгоор сургуулийн хаалгыг татан орлоо. Мэдээж догдлол төрж бас сонирхолтой санагдаж байсныг нуух юун. Биднийг тус сургуулийн сургалтын менежер Р.Дагийсүрэн угтан авч төлөвлөсөн ажил, явуулах арга хэмжээтэй танилцав. Ингээд эрдмийн их аянд дөрөө мултлан, дөнгөж ажлын гараагаа эхлүүлээд байгаа эрч хүчээр дүүрэн шинэ залуу боловсон хүчин, бага ангийн багш Э.Баасанжаргал, Б.Батцэцэг, Л.Отгонцэцэг, англи хэлний багш Г.Хүслийнжигүүр, түүх нийгмийн багш Г.Ганчимэг, монгол хэлний багш Б.Үүрийнтуяа, технологийн багш Т.Пүрэвжаргал, захиргаа, аж ахуйн ажилтан Б.Нямбаяр, Я.Ундармаа, Б.Мөнхтуул нарыг хилчин болгох онцгой зөвшөөрлийг бидэнд өгөв.
Харин Хилийн 0198 дугаар ангийн ахмад Х.Мөнхтуяа, П.Бат-Ирээдүй, ахлах дэслэгч П.Баянбилэг, дэслэгч Б.Болорцэцэг, С.Оюунсанаа, ахлах ахлагч Ч.Базарханд, дэд ахлагч Г.Амаржаргал нар тэдний оронд багш болох үүрэг өвөртлөн сургуулийн босгыг алхан орлоо. Ийнхүү багш нар хилчин болж, хилчид багш болон мэргэжлээ солив. Тус арга хэмжээг Хилийн 0198 дугаар ангийн сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албанаас санаачлан, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Хил хамгаалах байгууллага, ангийн үйл ажиллагааг багш, хилчдээр дамжуулан эх оронч хүмүүжлийг хүүхэд багачуудад олгох зорилго өвөртлөн зохион байгуулсан юм. Ингээд багш нар хилчдийн хээрийн хувцасаар ижилсэн жагслаа. Монгол Улсын төрийн далбааг мандуулж, шинэ өдрийн ажил ч ундарч эхлэв. Ажил үүргийн урьдчилан зохион байгуулсан хуваарийн дагуу соёлын төвийн дарга, холбооны жижүүр, санхүүгийн албаны нягтлан, ангийн жижүүр, шалган нэвтрүүлэх жижүүр, цэргийн гал тогооны жижүүр, манаа халагч, цагийн манаачаар 09.00-12.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэв. Багш нар олж авсан багахан мэдлэг, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан галын бэлтгэлийн 12, 13 дугаар нормативаар өрсөлдөж монгол хэлний багш Б.Үүрийнтуяа, захиргаа, аж ахуйн ажилтан Б.Нямбаяр нар тэргүүллээ. Хөтөлбөрийн дагуу Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын баатар, хурандаа П.Чогдонгийн нэрэмжит хилийн 0150 дугаар салбарын зүг хөдөллөө. Хилийн албаны тасгийн дарга, ахмад Б.Шинэтөр багш нарыг хариуцан хилчдийн үйл ажиллагаанаас энэ үеэр танилцуулж явав. Баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ “Мөнхийн дархан хил” хөшөөг үзэж сонирхон, дурсгалын зургаа татуулаад хилийн харуулын зүг жолоо өргөлөө. Зам хөндлөн давхилдах гөрөөсийг харж баясан явтал Монгол Улсын хил хамгаалах тушаал биелүүлж, үүргээ гүйцэтгэж яваа хилийн манаатай таарах нь тэр. Багш нар хөөрсөн сэтгэл, догдолсон харцаар хилчидтэй мэндчилж түр саатлаа. Монгол Улсын хил хамгаалах анхны нэгж хилийн харуулын бүрэлдэхүүн биднийг тосон авч улмаар дугаар тоот хилийн баганатай танилцуулсан юм. Нэгэн сэтгүүлчийн хэлснээр, “Хил гэдэг үгнээс нь тусгаар тогтнол үнэртэж, тэрхүү тусгаар тогтнолын ачаар Монгол Улсын иргэн гэж цоллуулж яваадаа бид бүхэн баярлаж явах учиртай” гэсэн үг бодолд зурсхийнэ. Үүнээс цааш эх орон минь үгүй гэхэд “шинэхэн хилчид” бодолд автлаа. Энэ бол өвөг дээдсийнхээ ясаараа тулж, цусаараа зурж босгосон тусгаар тогнол, тэдний халуун амь, бүлээн цус, эх орныхоо үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн цаг хугацаа байсан юм. Багш нар шинэ цэргийн цэх зогсолт, цэгц ёсолгоогоор хилийн багананд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулав. Эл өдрийн арга хэмжээний хаалт цэргийн дуутай, цэнгээнт бүжигтэй хөгжүүн сайхан өрнөлөө.
“Хишиг өдөр” арга хэмжээнд оролцож, хилчин хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд мөр зэрэгцсэн эрхэм багш сурган хүмүүжүүлэгчид, Халх гол сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хамт олон, бүхий л талаар дэмжин ажилласан ангийн удирдлага, хамт олонд сэтгэл зүй мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны бүрэлдэхүүний зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.
Georgia+Institute+of+Technology
School+of+Civil+%26amp%3B+Environmental+Engineeringhttps://lucky-jet-obzor-kz.ru/>lucky jet lucky jet lucky jet lucky jet lucky jet lucky jet lucky jet
??+??+??????+???+??+????+????
?????+????+??+???+???+?&spname=RIRAI??????https://jetx-play-kz.ru/>jetx jetx jetx jetx jetx
MDMA%20and%20...
Let%20pin up pin up pin up pin up pin up pin up pin up pin up