ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ГУРАВ ДАХЬ УДААГАА АВАРГАЛЛАА
  • 11:27
  • 1869
"AWPC" холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Благовешенск хотод зохион байгуулагдав.

Ахмад Н.ОТГОНТАМИР

"AWPC" холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Благовешенск хотод зохион байгуулагдав. Тэмцээнд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн тамирчин, Монгол Улс болон ОХУ-ын олон улсын хэмжээний мастер, дэлхийн таван холбооны аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, ахлагч Т.Амарзаяа тэмцээний -110кг-ын жинд RAW хэрэглэлгүй пауэрлифтингийн төрөлд штангтай суулт 320 кг, штангтай хэвтээ шахалт 200 кг, штангтай газраас таталт 265 кг нийт 785 кг-ыг өргөн, алтан медаль хүртэн бүх тамирчдын аварга буюу Абсолют цомын эзэн болж, гурав дахь удаагаа Дэлхийн цомын тэмцээний аваргаар тодорлоо.