СУРАГЧИД ХИЛИЙН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА
  • 14:49
  • 2125
“Музейн нэг сарын аян” үргэлжилж байна.

Дэд хурандаа Т.ГАНБОЛД

Нийслэлийн боловсролын газар, ХХЕГ-ын Улсын хилийн музей хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хил, хилчдийн алба үйл ажиллагааг танилцуулах, тэдэнд эх оронч үзэл олгох зорилгоор “Музейн нэг сарын аян”-ыг арваннэгдүгээр сарын 01-ээс эхлүүлсэн. Аяны хүрээнд нийслэлийн БЗД, СБД-ийн Ерөнхий боловсролын 21, 53, 48, 33, 11, 16, 45, 6 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн 280 гаруй сурагчдад улсын хилийн музейг үзүүлж сонирхууллаа.