ТЭРГҮҮН ШУГАМЫН ДАЙЧИД
  • 14:09
  • 2150
Тус ном хоёр бүлгээс бүрдэнэ. Номыг бэлтгэл хурандаа Ш.Доржбал эмхэтгэсэн бөгөөд бэлтгэл хурандаа Г.Хүүжий хянан тохиолдуулсан байна.

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан өргөн барьж байгаа “Тэргүүн шугамын дайчид” дурсамж, найруулал, тэмдэглэл ном хэвлэгдэн гарлаа. Манай эх орны зүүн болон зүүн өмнөд хил, Японы түрэмгийлэгчдийн явуулж байсан элдэв дарамтын дор 1935-1945 оны хооронд бүтэн 10 жил түгшүүртэй, дайны байдалтай байснаас 1939 онд болж өнгөрсөн Халхын голын байлдаан онцгой тод томруун үйл явдал болсныг түүхчид энэхүү бүтээлдээ онцолжээ. Халх голын байлдаанд Монголын хилчдийн оруулсан хувь нэмэр Зөвлөлт-Монголын армиудын ялалтад дайвар зүүлт болж улмаар түүхийн нугачаанд гээгдэн хаягдахгүйн тулд дайнд оролцож явсан хилчид, хувь хүмүүсийн тухай мэдээллийг эмхэтгэн уншигчдад хүргэхийг чухалчилжээ.  Түүхэн үйл явдлын талаар тухайн цагт судалгаа хийж тодорхой материал бэлтгэж үлдээгээгүй, эсвэл үлдээсэн нь үрэгдсэн үү албан баримт тун хомс, цөөхөн тооны мэдээнээс өөр албан ёсны баримт мэдээлэл олддоггүй. Харин “Тэргүүн шугамын дайчид” ном энэ эрэлд гарснаараа онцлогтой болжээ.