АВАРГАА ИХЭРЛҮҮЛСЭН БҮСГҮЙЧҮҮД
  • 13:28
  • 1968
ХХБ-ын хэмжээнд ажил үйлсээрээ бүсээсээ шилдгээр шалгарч аваргын өргөмжлөлөө ихэрлүүлжээ.

Хилийн 0132 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Т.Мөнгөнтуул эгчтэй албаны ажлаар хэд хэдэн удаа уулзаж, учирч явсаар хуурай эгч дүүс мэт дотно нөхөрлөсөн билээ. “Эх орны манаа” сонины сэтгүүлчид ирсэн сургаар эгч маань инээд алдсаар угтан зөвлөлийнхөө өрөөнд саатахыг урив. Тус ангийн бүсгүйчүүд 2019 оныг тун сайхан мэдээтэй үдэж, 2020 оныхоо ажлыг урам зоригтойгоор эхэлсэн байна. ХХБ-ын хэмжээнд ажил үйлсээрээ бүсээсээ шилдгээр шалгарч аваргын өргөмжлөлөө ихэрлүүлжээ. Тэд өнгөрөгч онд “Амжилт өөд хамтдаа” гэх зорилтыг дэвшүүлэн үнэхээр амжилттай ажилласан байна. Угаас тус ангийн бүсгүйчүүдийн ажил мөнхөд ундарч, хилчдийнхээ болоод нийгмийн сайн сайхны төлөө үйлийг өрнүүлж явдаг сүүн сэтгэлтнүүд. 

Хэд хэдэн удаагийн сайн үйлсийн болоод халуун сэтгэлийн аяныг нь сурвалжилж байсан учир ийнхүү ам бардам хэлэв. Цайны цагаар зөвлөлийн өрөөнд хөл ихтэй байх юм. Ангийн бүсгүйчүүд аль завтай цагаараа орж ирээд оёж шидэж, эсгэж урладаг байна. Ёстой л гар сэтгэл нийлсэн бүсгүйчүүд гэж тэднийг хэлнэ. 2020 онд Дорнодын бүсгүйчүүд 2018, 2019 оны амжилтаа бататган ажиллахаар “Хандлагаа өөрчилье” гэх зорилтыг дэвшүүлжээ. Хийж хэвшсэн ажлаа үргэжлүүлэхээс гадна бүсгүйчүүдийнхээ оюуны хөгжилд ч хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн байгаагаа хэлсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.