ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН
  • 13:30
  • 376
Аймгийн засаг дарга, хилчдийнхээ нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарч орон нутгийн төсөвт 250 гаруй сая төгрөг тусгасныг уламжилсан юм.

Хошууч Б.Ганжигүүр

Хилийн 0131 дүгээр ангийн үндсэн арга хэмжээний гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хилчин эмэгтэйчүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, ХХТХЗ-ийн дарга Н.Наранбаатар, ЗДТГ-ын дарга, ХХТХЗ-ийн нарийн бичгийн дарга Ө.Баямөнх, НБХ-ийн дарга Ц.Энхцацрал, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Хандмаа, “Насан туршийн боловсролын төв”-ийн багш нар оролцов. 

Аймгийн засаг дарга, хилчдийнхээ нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарч орон нутгийн төсөвт 250 гаруй сая төгрөг тусгасныг уламжилсан юм. Энэ үеэр хилчин эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн гарган орон нутгийн ард иргэдэд үзүүлж мөн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн, аймгийн бүтээн байгуулалттай танилцах, хүнс үйлдвэрлэгчдийн туршлага судлах, эмэгтэйчүүдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах зэрэг ажлууд явагдсан юм. 

Зөвлөгөөнд 90 гаруй бүсгүйчүүд оролцож эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцэн зөвлөлийн дарга, тэргүүлэгч нарыг шинээр сонгож 2020 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.