ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ БЭЛТГЭЛ
  • 17:44
  • 3820
Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийг сургалтын үндсэн чиглэл болгох зарчим баримталж байна.

ХХБ-ын бие бүрэлдэхүүний нэгдсэн болон бүсчилсэн цугларалт, сургалт

Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу албан тушаалын нэгдсэн цугларалтыг 2017 онд 6, 2018 онд 4, 2019 онд 5 удаа, албан тушаалын бүсчилсэн цугларалтыг 2018 онд 5, 2019 онд 2 удаа, албан тушаалын мэргэшүүлэх сургалтыг 2017 онд 2, 2018 онд 8, 2019 онд 6 удаа тус тус зохион байгуулсан.

“ДАРХАН ХИЛ-2017”

Монгол Улсын Хилийн цэргийн штаб, БНХАУ-ын Өвөрмонголын дотоодыг хамгаалахын Хил хамгаалах ерөнхий анги, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн удирдах газрын хамтарсан “Дархан хил-2017” терроризмын эсрэг сургуулийг зохион байгуулсан.

 

ХИЛЧДИЙН ЦЭРЭГ, СПОРТЫН НААДАМ

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 39 дүгээр тушаалаар “Цэрэг спортын наадам”-ыг биеийн тамир, спортыг цэргийн сургалттай уялдуулан зохион байгуулж, хилчдийн мэргэшлийн болон тусгай үүргийг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан.

Уг тэмцээнд 5 багц 720 медалийн төлөө хилчин тамирчинд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА

НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих болон олон улсын цэргийн 30 удаагийн ажиллагаанд офицер 239, ахлагч 304 нийт 543 /эмэгтэй цэргийн алба хаагч-3/ алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. 2019 оны байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын мотобуудлагын IX ээлжийн цэргийн багт 31 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүр I, II ээлжийн шинэ дайчдыг халах, татах ажлыг зохион байгуулж, хилийн ангиудад нөхөн хангалт хийж, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, хил хамгаалалтад үүрэг гүйцэтгүүлж байна. 

ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр тогтоолоор гэрээт хилчний албыг зохион байгуулж, 2016-2019 онд гэрээт хилчдийн сургалтыг зохион байгуулж, жолооч, холбоочин бэлтгэх сургалтад хамруулан улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгүүлсэн.

 Улсын хил хамгаалалтад гэрээ байгуулан үүрэг гүйцэтгэсэн гэрээт хилчдээс 62 гэрээт хилчин офицер, 272 гэрээт хилчин ахлагчийн бүрэлдэхүүнд орж, 98 гэрээт хилчин гадаад, дотоодын цэргийн дээд сургуульд суралцаж байна. 

Хилийн боомтуудыг 2016-2019 онд гэрээт хилчний албанд шилжүүлж, цэргийн гэрээт алба хаагчдаар алба үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаалд хилийн анги, тусгай салбаруудын алба хаагчид болон ДХИС, ОХУ-ын Курган, Калининградын хотын Хилийн цэргийн дээд сургууль төгсөгчдийг оролцуулсан.