ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • 12:43
  • 115
Хил хамгаалах байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилт, удирдлагын бодлого шийдвэрийг хүргэх, сургалтын хөтөлбөр, ангийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хилийн 0132 дугаар анги цугларалт зохион байгууллаа.

Хошууч Т.Нямчимэг                                                                

Хил хамгаалах байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилт, удирдлагын бодлого шийдвэрийг хүргэх, сургалтын хөтөлбөр, ангийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хилийн 0132 дугаар анги хилийн салбарын захирагч, удирдлагын офицеруудын арга зүйн нэгдсэн цугларалтыг зохион байгууллаа.

Цугларалтаар Хил хамгаалах байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын болон өдөр тутмын хувцас хэрэглэл, үхэлд үл хүргэх зэвсэг, сум, галт хэрэглэлүүд, ангийн төв, хилийн салбарын тусгай томилгоот бүлгийн хилд үүрэг гүйцэтгэх үеийн авч гарах хайрцаг, майхан зэрэг шаардлагатай зүйлс, хилийн салбар, харуул, малын суурийн аж ахуйн буланг жигдэлсэн байдлаар харуулсан үзүүлэн таниулах хичээлүүдийг зохион байгуулсан нь үр дүнтэй, шинэлэг арга хэмжээ болсон юм. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний хангалтын заавар”-аар анги, салбарын бүрэлдэхүүн харуул, малын суурьт хүнсийг боловсруулах арга, сонголтын хооллолт, хилийн салбарын эмэгтэйчүүд, хангалтаар олгогдож буй 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хоолны үзэсгэлэн зохион байгуулав.

Хичээл сургалтыг удирдлага зохион байгуулалт, штаб, ар тал гэсэн бүлэгт ангилан явуулж, тухайн өдөрт үзсэн хичээлүүдээр “АХА” тэмцээн зохиосон нь суралцах идэвхийг өрнүүлэх, тасаг, алба бүрийн дагаж мөрдөж буй тушаал, заавар, удирдлагын бодлого шийдвэрийг дахин судлуулах, бататгах ажил болсон юм. Мөн “Хандлагаа өөрчилсөн, хариуцлагатай, мэргэшсэн шинэ үеийн хилчин болно” гэсэн зорилтыг хамт олноороо дэвшүүлэн баталж, “Mind update institute”-ийн лектор багш Н.Мөнхбаяр “Хандлага өөрчлөлт”, “Дасгалжуулах арга барил” сэдэвт илтгэлүүдийг тавив.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.