СУРГАЛТ ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭВ
  • 12:48
  • 448
Хилийн 0277 дугаар ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албанаас санаачлан ангийн офицер, ахлагч, ажилчдын хүүхдүүдэд бүжиг, дуу, морин хуурын сургалтыг хичээллүүлж эхэллээ.

Дэд хурандаа Д.Идэрбат

Морин хуурын сургалтыг хөгжмийн дарга, удирдаач, ахлах дэслэгч Г.Болдсайхан зааж сургах юм. Тэрбээр 2013 онд 15 хүүхдэд морин хуур хөгжмийг зааж сургаж байсан ба хүүхдүүд нь Завхан аймагт болсон уралдаан тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан. Мөн 2017 онд зохион байгуулагдсан “Хилчдийн урлагийн наадам”-д амжилттай оролцож гоцлол хөгжмийн төрөлд ”Морин хуур” хөгжмөөр тэргүүн байр хүртэж байсан чадварлаг хөгжимчин юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (2)
gala gala [10.2.122.20] 14:31
amjilt mundag shvv ilvv ih amjilt
Хариулах
Ts. Amarzaya [10.3.100.98] 09:29
Mundag shuu amjilt
Хариулах