"ЦАСНЫ БАЯР-2020"
  • 11:30
  • 542
Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын дунд “Цасны баяр-2020” арга хэмжээг зохион байгууллаа.

Ахлах дэслэгч Д.Оюунцэрэн

Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын дунд “Цасны баяр-2020” арга хэмжээг зохион байгуулсан арга хэмжээнд 824 төрийн алба хаагч хамрагдаж, өвлийн найман төрлийн тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах ур чадвараа сорин өрсөлдлөө.

Өдөрлөгт Хилийн 0275 дугаар ангиас төлөөлөн оролцсон “Хүчит шонхор” баг гурван төрөлд нь тэргүүлсэн төдийгүй тасралтгүй таван жил олс таталтын төрөлд аваргаар шалгарч, шилжин явах цомыг хадгалж чадлаа. Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн “Мэргэд” баг, хоёрдугаар байранд Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн “Аврагчид” баг, гуравдугаар байранд Хилийн 0275 дугаар ангийн “Хүчит шонхор” баг оров.

 

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.