ГЭРЭЭТ ХИЛЧИД АХЛАГЧИЙН ЭГНЭЭНД
  • 15:55
  • 2982
Гэрээт хилчид цолоо гардан авлаа.

Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчнээр алба хаасан залуус ДХИС-ийн Ахлагчийн сургуулийг амжилттай дүүргэсэн байна. Тэдэнд сургууль төгссөн диплом, энгэрийн тэмдгийг дэд ахлагч цолны хамт нэгдүгээр сарын 29-ний өдөр ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболд гардуулан өглөө. Эдгээр залуус Хилийн 0146, 0198, 0306, 0132, 0285, 0311, 0245, 0277, 0275 дугаар ангид харуулын даргаар үүрэг гүйцэтгэх юм.