Дэд хурандаа Н.Идэрбал
Булган аймгийн ЗДТГ-тай хамтран Булган аймагт ХХТХ-ний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Хилийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж “ХХТХ-ний зөвлөлийн 2019 оны ажлын үр дүн”, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр “Хил орчмын нутаг дэвсгэрийн нөхцөл байдал” сэдвүүдээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр “Нэг баг-Нэг агт” аян зохион байгуулах, улсын хил хамгаалалтад дэвшилтэт техник, технологийн туслалцаа үзүүлж, хилийн анги, салбарт дохиолол хамгаалалтын камер суурилуулахад 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хариуцсан хэсэг дэх Бургастай, Төмөрөн голын гүүрийг засварлах, ангийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх зэрэг төсөв хөрөнгө шаардсан ажлуудыг шийдвэрлэхээр тусгаж, Булган аймгийн хууль сахиулах болон харилцан ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа.
ХХТХГ-ийн хэсэгчилсэн цугларалтыг хошууч Б.Сүхбаатараар ахлуулсан бүлэг хилийн 0240, 0293 дугаар салбаруудад тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Хэсэгчилсэн цугларалтад хил хамгаалалтад туслах хүчний 23 гишүүн оролцож ХХТХГ-ийн ажлыг дүгнэх, шагнаж урамшуулах журам, Хилийн тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, ХХТХГ-ийн ажлын дэвтэр хөтлөх аргачлал сэдвүүдээр сургалт орж, нээлттэй санал асуулга явуулан, гишүүдтэй гурвалсан гэрээ байгуулж, үдэшлэг зохион байгуулсан.