Ахмад Н.Баатар
Хилийн 0287 дугаар анги ХХЕГ-ын үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Хилийн 0151 дүгээр ангийн Холбооны сургалтын төвтэй хамтран, холбоочдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Хилийн 0151 дүгээр ангийн холбооны сургалтын төвийн техникийн багш, ахмад О.Цогмандал, радио чимээний багш, ахлах дэслэгч, С.Буянтогтох, ангийн ХМТА-ны дарга, дэд хурандаа Д.Баяржавхлан нар удирдан явууллаа.
Сургалтад хилийн салбарын ахлах холбоочин, туслах холбоочдыг бүрэн хамруулж, хурд ахиулах дасгал “Rutz”, радио торд ажиллах дасгал “Morze Runner”, радио хүлээлт нэвтрүүлэг, техникийн бэлтгэл зэрэг сэдвүүдээр нийт 56 цагийн сургалт, дадлагыг хослон явуулсан юм. Энэ үеэр хилчин холбоочдын дунд мэргэжлийн таван төрөлт, "Хурдач радист 2020" тэмцээнүүдэд ахлах холбоочин, ахлагч Г.Энхдагина тэргүүлж, долоон алба хаагч I болон III зэргийн болзлыг хангаж, радио телеграфчны мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.