Ахлах дэслэгч Г.Нямгэрэл
Швейцарь улсад зохион байгуулагдсан Лозаннь-2020 залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагч Ю.Соёлмаа, 12 дугаар ангийн сурагч, Олон улсын хэмжээний мастер О.Золбаяр, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Т.Барснямын охин 10 дугаар ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ нарт хүндэтгэл үзүүлэх уулзалт ярилцлагыг Хилийн 0286 дугаар ангид зохион байгууллаа. Уулзалтын үеэр тамирчид Швейцарь улсад зохион байгуулагдсан өвлийн олимпийн талаар мэдээлэл хийж, Монголын цанын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Швейцарь улсын иргэн Паскал Гертш, Хилийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж нарын санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд Швейцарь улсад олимпийн бэлтгэл хангах, оролцох боломжийг олгосон талаар дурдаж талархал илэрхийлсэн ба тамирчдаас хилчид өөрсдийн сонирхсон асуултаа асууж хариулт авлаа.
Уулзалтын төгсгөлд хоёр сурагч “Хилчин” хэмээх нэрээр овоглож, хилчдийн нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцож, амжилт гаргана гэдгээ илэрхийлсэн юм.