“ЭХ ОРНЫ МАНАА” СОНИНЫ АНХНЫ ШТОРК МЭНДЭЛЛЭЭ
  • 08:57
  • 2750
Тус шторкийг “Хилчин” студийн найруулагч, ахмад Г.Оргил, зураглаач, эвлүүлэгч, дэслэгч Х.Эрдэнэхишиг нар бэлтгэн “ХХЕГ-ын Олон нийттэй харилцах алба”-ны цахим хуудсанд байршуулан олон нийтийн хүртээл болгоод байна.

Ахлах дэслэгч Б.Алтанцэцэг 

Эх орныхоо 8252,6 км хилийг хамгаалан байгаа хилчин уншигчдын оюуны түүчээ, мэдээллийн гол хэрэгсэл “Эх орны манаа” сонины 80 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс 80 жилийн ойгоо бид уншигч та бүхэнтэй хамтдаа бүтэн жилийн туршид тэмдэглэхээр төлөвлөж байна. Байлдааны гавьяаны одонт “Эх орны манаа” сонины түүхэн замнал, амжилт бүтээлийн 80 жилийн хүрээнд Олон нийттэй харилцах албаны зүгээс баримтат нэвтрүүлэг, шторк зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Үүний эхлэл болгож эх орны өмнөд хязгаарт улсынхаа хилийг хамгаалж буй хилийн манаанд тус сонины нэгдүгээр дугаарыг хүргэж буй агуулгатай анхны шторк цацагдлаа.