АХЛАХ ТОГООЧИЙН ЗААВРААР
  • 2020.02.12 09:09
  • 668
Хилийн 0132 дугаар анги

Дэслэгч Д.Баярцэнгэл

Хилийн 0132 дугаар ангийн Хүнсний албанаас алба хаагчдынхаа дунд “Хилчдийн хүнсний хангалтын заавар”-ыг сурталчлах, зааварт тусгагдсан 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр, 30 минутын хугацаанд “Ахлах тогоочийн заавар"-аар хоол хийх тэмцээнийг ангийн дөрвөн нөхөрлөл, бэлтгэл салбарын хугацаат цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүний дунд хөгжөөнт байдлаар зохион явууллаа.

Тус тэмцээнд нөхөрлөл тус бүрээс нэг эрэгтэй алба хаагчийг сонгон оролцуулж, хүнсний албаны ахлах тогооч нараар зааварчлуулан, I, II хоол хийх, боловсруулсан хоолны амт чанар, хоёр хүний ширээг стандартын дагуу хэрхэн зассан зэргийг харгалзан дүгнэхэд ахлах тогооч Б.Сарангэрэлээр ахлуулсан "Андууд" нөхөрлөлийн гишүүн, бэлтгэл салбарын жагсаалын дарга, ахлагч Д.Гэрэлчулуун тэргүүн байр, ахлах тогооч Ө.Бадамжаваар ахлуулсан "Зууны хүчтэн" нөхөрлөлийн гишүүн, хөдөө аж ахуйн албаны дарга, дэд хурандаа М.Одбаяр удаах байрыг эзэлсэн юм. Хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан сээр цохих тэмцээнд дэд хурандаа Ш.Далайбаатар, хошууч Т.Нямчимэг нар тэргүүллээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.