ХИЛИЙН 0168 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ, ХУРАНДАА П.БАТБИЛЭГ: АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ДУР СОНИРХОЛТОЙ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛСАН ХҮНД ХИЛИЙН АЛБА ОГТООС ХҮНД ХЭЦҮҮ САНАГДДАГГҮЙ
  • 09:44
  • 8360
Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны цугларалт Хилийн 0168 дугаар ангид зохион байгуулагдав. Тус ангийн хилчид цугларалтын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаас “Сайн” гэх үнэлгээг авсан юм. Үүний зэрэгцээ удирдлагын арга барил зөв байгаа нь офицер, ахлагч, гэрээт хилчид, байлдагчдын нүдээс илт харагдана. Хамт олноо нэгэн зорилго дор нэгтгэж буй Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа П.Батбилэгтэй ярилцлаа.

 Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

 -Удирдах ажилтны цугларалт анх удаа хилийн ангийг түшиглэн зохион байгуулагдлаа. та бүхэн цугларалтын бэлтгэлийг хэрхэн хангаж ажиллав?

-Хил хамгаалах байгууллагын удирдлагаас манай ангийн хилчдэд өндөр итгэл, хариуцлага хүлээлгэж цугларалтын бэлтгэл хангах үүргийг өгсөн. Үүргийн дагуу бид бэлтгэл ажлыг хангах тусгай төлөвлөгөө гарган хүн нэг бүрийн ажил үүргийг тодотгон удирдамжийн шалгалтын маргаашнаас бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон.

-Хил хамгаалах байгууллагын удирдлага 2016-2019 оны ажлаа цугларалтын үеэр тайлагналаа. Тэгвэл Хилийн 0168 дугаар ангийн хилчид дээрх цаг хугацаанд ямар амжилттай ажилласан бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолын дагуу 2016 оны зургадугаар сард манай анги шинэ байрлал дээрээ нүүн шилжих, алба үйл ажиллагааг богино хугацаанд хэвийн голдиролд нь оруулахад гол ажлаа чиглүүлсэн. Бид нүүлгэн шилжүүлэх ажлын бэлтгэл хангах, нүүлгэх, шинэ байрлалд төвхнөх гэсэн гурван үе шаттайгаар “Их нүүдэл, бүтээн байгуулалт” гэх тусгай төлөвлөгөө гарган ажилласан. Анги нүүнэ гэдэг айл нүүх дайны ажил байгаагүй. Тиймээс аль болох богино хугацаанд буюу зуны дэлгэр цагт шинэ байрлалдаа шилжин, төвхнөхөөр хичээж ажилласан. Бүтээн байгуулалтын ажилд ангийн нийт бие бүрэлдэхүүн эрвийх, дэрвийхээрээ хөдөлмөрлөсөн. Ангийн хэмжээний барилга, байгууламжийн хамгийн сүүлийнх нь 2018 онд ашиглалтад орсон байдаг. Бид цаг хугацааг хэмнэх үүднээс Хилийн 0119 дүгээр ангийнхантайгаа зэрэгцээд тохижилт, зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хилийн салбаруудад цэргийн нэгдсэн байрыг барьсан. Уг байр нь зай талбай том, орчин үеийн шийдэл бүхий барилга. Ингээд хилийн салбарын хилчид ч ажиллаж, амьдрах тохитой нөхцөл боломжоор хангагдсан. Бид энэ их бүтээн байгуулалтын ажлын хажуугаар улсын хил хамгаалах үүрэг, цэргийн албаны зохион байгуулалтаа орхигдуулаагүй.

-Хилийн 0168 дугаар ангийн төв, хилийн салбарууд байгууллагын хэмжээний жишиг анги, салбар болсон. Өнөөдөр яригдаад байгаа шинэчлэл бүрийг танай ангид туршиж, албаүйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Тэгвэл яг тэр шинэчлэл хөрсөн дээрээ хэр бууж байна вэ?

-Хил хамгаалах байгууллагын хэмжээнд зэвсэг гапт хэрэгсэл, дүрэмт хувцас, техникийн бэлэн байдал гээд олон шинэчлэл хийгдэж байна. Тэдгээр шинэчлэл амьдрал дээр үр дүнтэй эсэхийг манай ангийн орчин нөхцөлд туршиж үзлээ. Тухайлбал, шинэ загварын уурын зуух байна. Энэ уурын зуух түлш зарцуулалт бага, байр объектыг халаах хүчин чадлын хувьд сайн байгаа нь нотлогдсон. Гэхдээ бидэнд урьд өмнө нь ийм зуух галлаж байсан туршлага байхгүй. Уурын зуухыг бүрэн хүчин чадпаар нь ажиллуулахын тулд хариуцсан алба хаагчдыг нь сургасан. Мөн говь цөлийн бүсийн хилчдэд зуны цагт нойтон мах идэх боломжийг олгохоор ангийн төв, хилийн салбарт хөргүүр суурилуулж өгсөн. Хилчид хөргүүрээ технологийн горимын дагуу хэвийн ажиллуулж чадаж л байвал борц идэхгүй байх бүрэн боломжтой. Хүн техникийн боол болж болохгүй. Шинэ технологийн дэвшлийг байгууллагын удирдлагаас нэвтрүүлээд байхад бидэнд эзэмших, ашиглах, засвар үйлчилгээг нь хийж сурах зайлшгүй шаардлага тулгарч байна. Эдгээр шинэчлэл амьдралд туршигдсан. Үр дүнгээ бодитоор өгсөн. Тиймээс хилчид хэрэгжүүлэх л үүрэгтэй.

-Алба, амьдралыг хялбаршуулах, дээшлүүлэх зорилго бүхий эдгээр шинэчлэл хилчдэд таалагдаж сэтгэл зүйн хувьд таатай хүлээж авч байх шиг байна?

-Тэгэлгүй яахав. Амьдрах ахуй нөхцөл нь сайжраад ирэхээрхүмүүсийн ажилдаа хандах хандлага дээшилж байна. Удирдлагаас хилчдийнхээ нийгмийн асуудлыг бүрэн шийдэж өгч байхад хариуд нь ажлаа сайн хийх ёстой гэх эрмэлзлэл манай ангийн хилчдэд ажиглагдаж байгаа. Бид тохитой байранд апба үйл ажиллагаагаа явуулж, тухтай сууцанд амьдарч байна. Шинэ загварын дүрэмт хувцсаар эхний ээлжинд 100 хувь хангагдлаа. Энэ бүхний хариуд ажлын амжилт, үр дүн, сахилга хариуцлагаараа бэлэг барих ёстой.

-Байгууллагын хэмжээнд хийгдэж буй шинэчлэл эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэсэн тооцоо, судалгаа гарсан?

-Үр дүнтэй байгаа эсэх нь хилчдийн сэтгэл ханамж, эдийн засгийн бодит хэмнэлтээс шууд харагдана. Бие бүрэлдэхүүний хувьд эдийн засгийн хэмнэлтийг удахгүй мэдэрч эхлэх байх. Тухайлбал, хувцасны шинэчлэлийг авч үзье. Хүн хувцасаа гамтай эдэлж, хэрэглэж чадвал нормт хугацааны дараагийн жилд өөрийнх нь хүсэлтийн дагуу бэлэн мөнгө олгохоор болсон. Энэ нь нэг талаас хэмнэлт, бас дэмжлэг болох нь харагдаж байна. Нөгөө талаас бүхнийг хэмнэхээс илүүтэйгээр дэвшил гаргах нь чухал юм. Шинэчлэл гэдгийг хөгжил дэвшил гэж харах хэрэгтэй. Шинэчлэлийг дагаад ур чадвар, хариуцлага өсдөг бичигдээгүй хуультай. Би нэг жишээ авъя. Цугларалтын хугацаанд сонголтын хоолоор үйлчиллээ. Хилчдэд хүссэн хүсээгүй өдөрт I, II хоол өгдөг байсан бол одоо хүн өөрийн идэхийг хүссэн хоолоо, идэх хэмжээгээрээ авна. Энэ мэдээж шинэчлэл. Гэхдээ сонголтын хоолоор үйлчлэхэд тогооч нарын ур чадвар харагдаж байгаа юм. Тэгэхээр дээр хэлсэнчлэн шинэчлэлийг дагаад хувь хүнээс ур чадвар шаардагдана.

-Цугларалт онцлог ихтэй явагдлаа. Эцсийн үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-ХХЕГ-ын газар, хэлтсүүдийн орсон хичээл, сургалтаас нэлээдгүй зүйлийг олж харлаа. Хил хамгаалах байгууллага сүүлийн жилүүдэд маш их ажпыг хийж, хэрэгжүүлж чаджээ. Тэр бүхнийг харж суухад өөрийн эрхгүй хилчдээрээ бахархах сэтгэл төрсөн. Мөн техник технологийн дэвшлийг албанд нэвтрүүлснээр хилчид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхах боломж бүрдсэн байна.

-Говь цөлийн бүсийн хилийн ангиудын хэмжээнд зохион байгуулагдах сургалтыг танай ангийг түшиглэн хийхээр болсон. байр багтаамжийн хувьд бүсийн хэмжээний сургалтын төв болох боломжтой юу?

-Бид 2016 оны наймдугаар сарын 26-ны өдөр байлдааны тугаа ангийнхаа шинэ байрлалд залсан. Үүнээс хойш 2017 оныг дуустал анги тохижиж, бэхжих ажил ундарсан. Харин 2018 оноос өнөөдрийг хүртэл гэрээт хилчдийн анхан шатны сургалтыг зургаа дахь удаагаа зохион байгуулаад байна. Мөн бүсийн хэмжээний шуурхай жижүүрлэлтийн албаны офицер, санхүүгийн ажилтнуудын сургалтыг зохион байгуулсан. Энэ бүх сургалтаас харж байхад 80 хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгуулахад тохиромжтой. Хүний тоо 80-аас хэтрэхэд сургалтын чанар, ая тухтай байдал алдагдах юм билээ.

-ХХБ-ын 2020 оны зорилт тодорхой боллоо. Хийж хэрэгжүүлэх ажил нь чиглэлээ олсон. Тэгвэл хилийн 0168 дугаар ангийн хилчид ирэх онд юуг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-2019 онд манай анги ХХБ-ын зорилтыг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ дотооддоо зорилт дэвшүүлсэн. Тэр нь байгууллагын хэмжээнд жишиг хилийн анги болох байсан юм. Өнөөдөр манай ангид удирдах ажилтны цугларалтыг хийж байгаагаас дүгнэвэл бид зорилтоо ханган биелүүлжээ. 2020 онд “Хил хамгаалах албаны шинэ дүр төрхийг бий болгоно” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэзорилтүнэхээр сайхан санагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн эрх зүйн баримт бичиг, тушаал зааврууд ямар үр дүнд хүрэхээр зориод байгааг ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч тайлбарласан. Хилчид бусад төрийн тусгай албадын хувьд ямар хэмжээнд байхыг тодорхойллоо. Өнөөдөр хилчдийн ахуй тодорхой хэмжээнд бүрдсэн байна. Одоо хүмүүсийнхээ ур чадварт анхаарч ажиллана. Хилчин бүр тусгай томилгоот бүлэгт үүрэг гүйцэтгэх хэмжээний ур чадвартай болох ёстой. Үүний тулд системтэй сургалтыг явуулна. Мөн хилчдийнхээ нийгмийн асуудлыг цаашид орхигдуулалгүй давхар авч явна. Одоогийн хүрсэн түвшинг улам сайжруулж, өнгөлж байх нь чухал. Тэр дундаа хилчдийн эрүүл мэндийн асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Биданхтодорхой шаардпага, стандартыг хангасан залуусыг хилийн албанд авдаг. Тэгсэн хэрнээ тэтгэвэрт гарах үед нь ямар нэгэн өвчтэй болгоод үдэж болохгүй гэсэн хүн эмнэлгийн албаны бодлогыг би дэмжиж байгаа. Тиймээс жилээс жилд хилчдийн өвчлөлийг бууруулах зорилгыг баримталж ажиллана.

-Өнөөдрийг хүртэлх амжилтын товч түүхээс сонирхуулаач?

-Би ХЦДС-ийг 2001 онд төгссөн. Сургууль төгсөөд анхны томилгоо Хилийн 0198 дугаар ангид хийгдэж заставын орлогчоос эхэлж байлаа. Тус ангидаа заставын орлогчоос штабын дарга хүртлээ ажилласан. Дараа нь ОХУ-ын Хилийн албаны академийг төгсөөд Хилийн 0243 дугаар ангид штабын даргаар хоёр жил ажилласан. Үүний дараа ОХУ-ын Фрунзын нэрэмжит цэргийн академийг төгсөж Хилийн 0311 дүгээр ангид штабын дарга, Хилийн 0108 дугаар ангийн захирагчаар ажилласан. Харин Хилийн 0168 дугаар ангийн захирагчаар тав дахь жилдээ ажиллаж байна.

-Таны ажлын арга барил?

-Хүн мундаг сургуульд сурснаар мэргэжил боловсролыг төгс эзэмшчихдэггүй. Би хамт олныхоо дэмжлэгтэйгээр ажлаа зохион байгуулж явуулдаг. Тэднээс шинэ санал, санаачилга байнга ундарч байдаг юм. Оновчтой санал санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллахыг боддог. Хамт олны хүч гэдэг аугаа зүйл. Хүн ер нь тухайн цаг үедээ тохируулж мэдрэмжтэй ажиллах ёстой. Би ийм хүн гээд хар муйхараар зүтгээд байж болохгүй. Гэхдээ мэдээжийн хэрэг хүнд ажпын арга барил, зарчим байлгүй яахав. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулж явуулахдаа мэдлэгт тулгуурласан байдлаар ханддаг. Дарга хүн удирдах гэж байгаа зүйлийнхээ талаар мэдлэгтэй байж доод албан тушаалтнууддаа үүрэг чиглэл өгнө. Тиймээс байнга суралцаж, шинийг эрэлхийлж ажиллаж байна.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Цэргийн анги байгууллагад цагийн хуваарь гэж бий. Түүнийхээ дагуу ажил үүргээ зохион байгуулна. Мөн ангийн дотоод журмыг мөрдөж ажилладаг. Өглөөд ажилдаа ирмэгцээ хоногийн хугацааны хилийн цагийн байдалтай танилцахаас ажил эхэлнэ. Дараа нь дотоодын харуул хамгаалалт, жижүүрлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн салбарт хоног тутам явагдсан ажил, нөхцөл байдлын мэдээллийг авна. Би өдөр бүр шуурхай жижүүрийг биечлэн хүлээлцэхийг чухалчилдаг. Тэндээс тухайн өдрийн ажлын ерөнхий дүр зураг гардаг. Бусад ажлыг орлогч нартаа хариуцуулан үүрэг чиглэл өгнө. Би төлөвлөгдсөн ажил төлөвлөгөөнийхөө дагуу явж байхыг илүүд үздэг. Түүнээс ажлыг гэнэт төлөвлөх дургүй. Энэ нь хүмүүсийг алба үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь сөргөөр нөлөөлдөг. Оройд бол ангийг цагийн хуваарийн дагуу нэгтгэн тараана. Намайг суугаад байвал хүмүүс явж чадахгүй. Бүгд л даргыг байгаа дээр нь төлөвлөгөөгөө хянуулъя, батлуулъя гээд суучихна. Тиймээс хүмүүсээ тараачихаад хийх ажилтай бол өрөөндөө тайван суух дуртай.

-Та хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

-Би хийх ажлаа өөрийн гараараа бичиж тэмдэглэдэг. Дээр хэлсэнчлэн ажлаа долоо хоног, сараар төлөвлөнө. Түүнийхээ дагуу ажиллана. Гэхдээ цаг үеийн байдалтай холбоотойгоор хугацаатай үүрэг, даалгавар орж ирдэг. Ийм тохиолдолд нэн чухпаас нь барьж авна. Би аливаа үүрэг даалгавар, ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлэх зарчимтай.

-Цаг хэмнэх хамгийн сайн арга?

-Орой ажил тарсны дараа маргаашийнхаа ажлыг төлөвлөдөг. Хийх ажпынхаа дарааллыг маш сайн хийсэн байхад өглөө нь цаг алдалгүй үндсэн ажилдаа ороход илүү хялбар байдаг.

-Хилчин гэдэг мэргэжил. Яг л эмч, багш гэдэгтэй адил. Энэ мэргэжлийн эерэг ба сөрөг тал?

-Бид залуу хойч үеэ эх оронч, хилч үзлийг төлөвшүүлнэ гэж ярьдаг. Хилч үзлээр хүнийг хүмүүжүүлнэ гэж байдаггүй гэж боддог. Тэгвэл яагаад эмч үзлээр хүмүүжүүлнэ гэж ярьдаггүй юм бэ. Адилхан л мэргэжил шүү дээ. Хилчдийн албаны хүнд хэцүүг янз бүрээр ярьдаг. Тухайлбал, байгалийн хатуу ширүүн уур амьсгаптай нөхцөлд өдөр, шөнийг ялгалгүй үүрэг гүйцэтгэх нь хэцүү гэдэг. Үнэндээ хамгийн эмгэнэлтэй зүйл нь ажлаа мэддэггүй, ажилдаа дур сонирхолгүй байх явдал. Ажил, мэргэжилдээ дур сонирхолтой, сэтгэл зүрхээ зориулсан хүнд хилийн алба огтоос хүнд хэцүү санагддаггүй. Харин ч эсрэгээрээ бахархмаар сайхан. Яахав ажил хөдөлмөрийн явцад бэрхшээл тулгарна. Түүнийг даван туулж чаддаг л байх ёстой. Тиймээс би хилчин мэргэжлийн хүнд хэцүү зүйл нь энэ гэж хэлмээргүй байна. Харин мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй гэж хэлье. Бахархмаар сайхны хувьд дурдвал дуусахгүй их бий. Хил хамгаалах байгууллагын нэг эд эс болсон нь, хилчин мөрдэсийг зүүсэн нь тэр чигээрээ бахархал. Яруу найрагчид хил, хилчдийн талаар олон сайхан бүтээл туурвисан байдаг. Энэ бүхнээс харахад хилчдийн алба ямар сайхан гэдэг нь харагдаж байна. Эх орны тухай ярихад, бодоход хилчдийн тухай заавал дурсагддаг. Хилчдийн албаны гол бахархал нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах явдал. Энэ нь улс эх орны үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлалын нэг чиглэл юм. Ийм том үүргийг хүлээж байдгаараа бахархан ажилладаг.

- Та албаны өрөөгөө танилцуулаач?

-Би нэг хэсэг өрөөгөө чимэх талаар боддог байсан. Гэхдээ цэргийн албаны зааврын дагуу тохижуулсан. Бусдад сонирхуулаад байх зүйл хомс доо. Төрийн сүлд, далбаагаа залсан байна. Хурлын болон ажлын ширээ, даргын ажлын зураг зэрэг байх ёстой зүйлүүд л байна. Би цэцгэнд дуртай. Говь нутагт цэцэг тарих хэцүү. Хамт олон маань надад цонхны тавцан дээр байгаа эдгээр цэцгийг өгсөн юм. Би арчлаад улам сайхан ургуулахыг боддог. Хүн өөрийн эрхэмлэдэг, сонирхдог зүйлээ албаны өрөөндөө тавих нь нэг их буруу гэж боддоггүй. Миний ширээн дээр хилийн 815 дугаар баганыг дүрсэлсэн сувенир байна. Би 2002-2004 онд Монгол, Хятадын хилийг хамтран шалгах ажлын 15 дугаар хэсгийн даргаар ажилласан. Соёлз уулын оройгоос Нөмрөгийн голын бэлчир хүртэлх хилийн хэсэгт хилийн багана босгох ажлыг хариуцаж байсан юм. Уг ажил дуусахад хамтарсан комиссоос энэ баганыг дурсгасан нь өнөөдрийг хүртэл надтай хамт явдаг. Бас хажууд нь байгаа Төрийн есөн хөлт цагаан тугийг хурандаа Ц.Түвшинжаргал надад ажлаа хүлээлгэж өгөхдөө дурсгаж байсан юм. Доор нь байгаа түгжээг түлхэхэд төрийн дуулал эгшиглэдэг. Өглөөд өрөөндөө орж ирээд төрийнхөө дууллыг нэг эгшиглүүлчихээд ажилдаа орно доо.

-Таны амралтын өрөөг сонирхож болох уу?

-Бололгүй яахав. Үдийн цайны цагаараа түр амсхийх, орой сууж ажиллахдаа аяга цай уучих хэмжээний өрөө бий. Энэ өрөөндөө цэргийн хүмүүсийн шүтээн болсон Улаан жамсран бурхныг, Алтангэрэл судрын хамт залсан байдаг. Алтангэрэл судар айл гэр, албан байгууллагад байхад сайн гэж дуулсан тул зориуд залж авсан. Хилийн 0168 дугаар ангийг удирдаж яваа хүний хувьд энэ тоог бэлгэшээж, учир утгыг нь судална. Нэг өдөр номондоо салхи оруулахаар хуудсыг тоолтол яг 168 хуудастай юм билээ. Мөн манай ангийг удирдаж явсан дарга нараас бригадын генерал Ч.Сайнтөр Монгол Улсын 168 дахь генерал цолтон гэдгийг олж мэдсэн. 168 гэдэг тоо өөдөө дээшээ өсөн дэвжих, тасралтгүй байхыг бэлэгддэг. Долоо хоногт 168 цаг байдаг. Энэ мэтчилэн 168 гэсэн тоотой холбоотой логик утгыг гаргаж болно. Ханын шүүгээндээ “Хүндэт хилчин” тэмдэг, ажиллаж байсан ангийнхаа таних тэмдгийг тавьсан. Энд нэг сонин шагнал бий. Тэр нь Байгаль орчны яамны “Тэргүүний ажилтан он” цол тэмдэг. Хилчдэд хамааралгүй шагнал юм шигхэрнээ нүдээ олсон шагнал ч юм шиг. Хилчид хилийнхээ бүсэд байгаль хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэж явдаг болохоор энэ цол тэмдгийг надад өгсөн болов уу.

-Яг энэ цаг мөчид юунд төвлөрч ажиллаж байна вэ?

-2019 он дуусч, 2020 он гарах торгон мөч иржээ. Тиймээс хамт олонтойгоо хийж, хэрэгжүүлсэн ажлаа ярилцаж, алдаа оноогоо дэнсэлж байна. Мөн ирэх ондоо юунд анхаарч, хаашаа чиглэж ажиллахаа төлөвлөж байна.

-Таны бусдаас авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Сургууль төгсөөд дэслэгч цолтой Хилийн 0198 дугаар ангид орлогчоор томилогдон очиж байхад ангийн захирагчаар хурандаа Д.Гантөмөр ажиллаж байлаа. Би хурандаа Д.Гантөмөрийн удирдлага доор ажиллаж байснаараа бахархдаг. Энэ хүн надад ажилдаа баримтлах зарчим, цэргийн дарга хүн ямар байх ёстойг зааж сургасан. Даргынхаа захиж хэлсэн үг, баримталдаг зарчмыг өнөөдрийг хүртэл марталгүй хэрэгжүүлж даган дуурайж явдаг. Д.Гантөмөр хурандаа алба үйл ажиллагааг зохион байгуулж явуулахдаа хүнээ орхигдуулдаггүй. Аливаа хийж гүйцэтгэж байгаа ажил хамт олны хүч, хөдөлмөрийн үр шим байдаг гэдгийг маш сайн ойлгуулж өгсөн. Муу удирдагч гэж байдаг болохоос муу хамт олон гэж байдаггүй гэдгийг байнга захидаг. Би олон сайхан дарга нартай хамтран ажилласан азтай. Тухайлбал, хошууч генерал Ш.Лхачинжав, хурандаа Л.Батсүх, Ц.Батбаяр гээд мундаг дарга нарын удирдлагад ажилласан. Дарга бүхэн өөрийн гэсэн арга барилтай. Тэднээсээ ажил, амьдралын тал дээр олон сайхан туршлагыг сурапцаж авсны хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй ажиллаж байна.

-Цэргийн дарга хүн ямар байх ёстой вэ?

-Цэргийн дарга гэхээрээ төмөр, мод, чулуу шиг байх ёсгүй. Хүн л байх ёстой. Хүний амьдралын зарчмаас хазайсан шийдвэрийг гаргаж болохгүй. Хамт олныхоо дунд орж, тэднийг мэдэрч ажлаа удирдах ёстой гэж боддог.

-Та хэнээс, юунаас эрч хүчийг мэдэрдэг вэ?

-Гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Би гэргийтэйгээ ханилаад 20 гаруй жилийг үджээ. Дутуу бүхнийг минь дүүргэж, амьдралын замд түшиж явдаг тийм сайхан бүсгүй бий. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Ямар ч шагналаас илүү урмын үгээр тэжээгдэж тэтгэгддэг. Тиймээс надад өдөр бүр ажиллах эрч хүчийг бэлэглэсэн урмын үгийг хань минь хэлдэг.

-Хил хамгаалах байгууллагын бүрэлдэхүүн өдрөөс өдөрт залуужиж байна. тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Хүн аливаа зүйлд тууштай байх ёстой. Өмнөө зорилго тавиад түүндээ хүрэхийн төлөө хичээж ажиллахад амжилтад хүрдэг. Зорилгодоо хүрч чадалгүй замаасаа буцах нэгэн ч байна. Тэдний дийлэнх нь маш олон зүйл рүү хандаж, самгарддаг. Түүнээсээ болоод шантрах нь бий. Тиймээс би залуусыгаа сонгосон мэргэжилдээ эзэн нь байж, зорилгодоо хүртлээ тууштай хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна.

-Залуусын сэтгэлгээ, чадамжийн хувьд?

-Зарим залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй болжээ. Тухайлбал, хичээл заахдаа бусдын урьд өмнө бэлдсэн бэлэн хичээлийн батлав, төлөвлөсөн хоёрыг солиод нэрээ тавьчихдаг. Тухайн заагдаж буй хичээл тэр хүний оюуны бүтээл байх ёстой. Хүнд мэдээлэл хүргэж гэж байгаа бол өөрөө уншиж судалсан байх хэрэгтэй шүү дээ. Би яг энэ зарчмыг баримталж, шахаж шаарддаг.

-Хобби?

-Залуудаа бодибилдинг, гардан тулаан, боксоор хичээллэдэг байсан. Одоо бол ам л ажиллаж байна даа. /инээв/ Арван жилд байхдаа боксоор хичээллэдэг байсан. Харин сонсогч байхад талийгаач Чинбат багш анги бүрээс бие бялдрыг нь харж байгаад нэг хүүхэд сонгож аваад дугуйландаа хичээллүүлдэг байсан юм. Тэр үед “Сонсогчийн алдар”, “Монгол Зо” зэрэг гардан тулааны тэмцээн уралдаанд орж байсан удаатай.

-Хил хамгаалах байгууллагын ирээдүйн өнгө төрхийг хэрхэн харж байна. бид өнөөдөр хөгжлийн ямар үедээ явж байна вэ?

-Хилийн алба гэдэг мөнхийн алба. Европын холбооны улс орон хил байх шаардлагагүй гэж нэг хэсэг үзсэн. Тэгвэл өнөөдөр хилээ сэргээж байна. Улс орон байгаа цагт хил хязгаар байх нь гарцаагүй. Хил хязгаар байгаа цагт хилчид үүрэг гүйцэтгэнэ. Энэ утгаараа хилийн алба мөнхийн. Цааш цаашдаа улам хөгжүүлээд илүү боловсронгуй болгоод авч явах нь ойлгомжтой. Шинэ технологийг ч хил хамгаалалтад нэвтрүүлнэ. Гэхдээ техник, технологийг хүн удирддаг. Тиймээс чадварлаг, сэтгэлтэй хилчдээр алба үйл ажиллагааг удирдуулах шаардлага бий. Ард иргэд хилчдийг хараад улс орон минь эзэнтэй шүү гэж бодоод амар амгалан аж төрөхөд Хил хамгаалах байгууллагын зорилго хангагдана гэж бодож байна.